Яармагт байрлах Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 04-12 насны 17 хүүхэд цагийн тариа хийлгэж, урвал өгсөн явдал энэ сарын 24-нд болсон билээ.
Тэгвэл эдгээр 17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарсан бол нэг нь зүрхний хэрх хэмээх хавсарсан өвчтэй байсан тул ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ. Бусад хүүхдийн эмчилгээ дуусаагүй байгааг мэдээлж байна.
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Тухайн хэргийг эргэн сануулахад Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II Эмнэлгийн зүгээс "Хүнд тариа хийхэд Монгол Улсын стандартыг мөрддөг. Энэ стандарт 17 хүүхдэд тариа хийх явцад зөрчигдсөн учраас урвал өгсөн гэж үзэж байна. Тариаг бол андуурч хийгээгүй" хэмээн мэдэгдсэн.