Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нийслэлийн шинэ бүтцийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Улаанбаатар 1,721,000 гаруй хүн амтай байна. Дүүргүүдээс хамгийн их өссөн нь ХУД 281 мянга, БЗД 435 мянган хүнтэй болжээ. Өнгөрсөн жилээс төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны судалгааны ажлын эхлүүлсэн. Нийслэлийн 204 хороонд 2856 хүн төрийн үйлчилгээг үзүүлж ажилладаг. Нийслэлийг 42 нэгж болгож, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах боломжтой гэж үзсэн. Учир нь Засаг дарга хүн томилох, төсөв зарцуулах гэх мэт ахуйн ажлын шийдвэр гаргах боломжгүй байдаг тул нэгж бүрийг хариуцсан хүнтэй болсноор тохижилт, цас цэвэрлэгээ, орчныг нь хариуцах юм. 5-6 хороодыг нэг дүүрэг гэж тооцно. Нэгжийг дүүрэг, хороо гэх үү, хэрхэн нэрлэх талаар эцсийн шийдвэр гараагүй. Харин газар олголт, барилга, байгаль орчны асуудлыг Нийслэлийн засаг даргын тамгын газар хариуцна. Мөн төрийн 440 төрлийн үйлчилгээ үзүүлдэг "хурдан төв" байгуулна. Одоогийн хороод 15 үйлчилгээ үзүүлдэг. Ингэснээр 23 тэрбум төгрөгийн хэмнэлт гарахаар байна" гэлээ.