"Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч Г, гүйцэтгэх захирал Н нарын есөн иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур иргэдэд туслах нэрийдлээр “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2,595 иргэнээс 48,484,419,600 төгрөгийг залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн залилах, мөнгө угаах хэргээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох тус эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр 09:30 цагт Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд эхэлжээ.
Тус шүүх хуралдаанд хүсэлт гаргасан хоёр прокурор, яллагдагч, хохирогчийн 12 өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зэрэг нийт 36 хүн цахимаар болон биечлэн оролцож байна.