МУИС-ийн номын сан 2015 оноос цахимжуулах ажлыг зохион байгуулж иржээ. Өнөөдрийн байдлаар магистр, докторын ажлыг 100 хувь цахимжуулсан аж. Харин одоогоор бакалварын ажлыг цахимжуулж байна. Тус сургуульд 10 мянга гаруй цахим сан буюу дата баазтай юм байна. Өнөөдрийн үйл ажиллагаа бол МУИС-ийн Хууль зүйн сургуулийн монгол хэл дээрх бүтээлийг 100 хувь зохиогчийн эрхийн судалгаа хийгээд зөвшөөрсөн бүх бүтээлийг цахимжуулжээ.
Ач холбогдлын хувьд орон зайн байршил хамаарахгүйгээр хүүхэд автобусанд явж байна уу, гэртээ байна уу, тэндээсээ хүссэн номоо унших боломжийг нээж өгч буйг МУИС-ийн зүгээс онцоллоо.
МУИС-ийн номын сан ном, бүтээлийнхээ датагаар одоогоор хоёрт ордог ажээ. 400 гаруй мянган ном сурах бичигтэй. Зөвхөн номын сангийнхаа цахим санг салгаад авч үзвэл 10 мянгыг хол давсан дата баазыг үүсгэж чаджээ. Тус сургуулийн номын сангийн бас нэгэн онцлог нь эрдэмтэн, доктор, профессоруудын судалгаан дээр үндэслэсэн ном товхимол, материалуудыг монгол хэл дээр цахимдаа байршуулснаараа шинэлэг мөн үүгээрээ давуу талтай. Уламжлалт хэлбэрийг халж орчин цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж цахим номын санг үүсгэн байгуулснаар Номын санчаас ч мэргэжлийн ур чадвар дээр нэмээд техник, технологийн мэдлэг, арга барилыг өндөр түвшинд шаардах болжээ. Хүссэн газраасаа уншихыг сонгосон ном, товхимолоо үзэж болно, цаг хугацаа хэмнэнэ. Мөн цахим номын сан 16 нэр төрлийн гадаадын цахим сангуудыг ашиглуулдаг байна.
Номын санч мэргэжил нь талбайгаар ярих юм бол “Атар газар шиг судлагдаагүй том талбай” гэсэн үг. Иймээс бид энэ сахыан мэргэжилдээ хайртай хэмээн МУИС-ийн номын санчид ярьж байлаа.
Цахим номын сан нэг жилийн хугацаанд 1200 төрлийн ном, сурах бичиг бүртгэсэн байна. Түүнчлэн ном сурах бичгийг МУИС-ийн уншигч хэрэглэж болохоор номын сангийн КОХА програмд байршуулжээ.
Мөн зохиогчийн эрхийн судалгаа, зохиогчийн эрх дээр нь үндэслэж “Оюуны өмчийн газар” руу зохиогчийн эрхийн хугацаа дууссан эсэхийг шалгуулахаар 5000 ном явуулснаас 2049 номыг “Анхны цахим номын санд” нээлттэйгээр байршуулж эхэллээ. Дээрх цахим ажлыг "Esan, Mplus" платформууд дэмжин олонд танигдсан суурь шинжлэх ухааны 54 сурах бичгийг цахим болгож нийтэд нээлттэй байршуулсан байна.
“Анхны цахим номын санд” бүртгэсэн бүтээлийн бүтцээс дурдвал
• Хууль, эрх зүйн чиглэлийн сурах бичиг, гарын авлага
• Салбарын эрдэмтдийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, судалгааны бүтээлүүд
• Хууль, тушаал, тогтоол, шийдвэрийн эмхэтгэл тайлангууд
• Эрдэм шинжилгээний бүтээлүүд зэргийг багтаасан байна.