Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2023 оны 11 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд 100-н айл, Цахилгаан станц, Шархад, Зайсан, Толгойт, Нисэх, Налайх, Мишээл экспо, 13-р хороолол, Амгалан, Ургах наран хороолол, 5-н буудал, Баруун 4-н зам орчим “Бага бохирдолтой” байжээ.
Зарим өдөр 1-р хороолол, Зурагт, Хайлааст орчим “Бохирдолтой”, Баянхошуу орчим “Их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.
Агаарын чанарын индекс:
- 0 – 50 бол цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
- 51-100 бол хэвийн буюу агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
- 101 – 200 бол бага бохирдолтой буюу хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа
- өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
- 201 – 300 бол бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
- 301- 400 бол их бохирдолтой буюу удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
- 401-500 бол маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.