Дуучин Тэйлор Свифтийн “Эрас” аялан тоглолт Бразил улсад үргэлжилж буй. Уг тоглолтыг үзэхээр очсон 23 настай шүтэн бишрэгч нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Учир нь бямба гарагт Бразилийн агаарын температур “хэт халуун” түвшинд хүрч, улмаар цугласан олныг тавгүйтүүлсэн байна. Хохирогч эмнэлэгт яаралтай хүргэгдсэн ч нэг цагийн дараа амиа алджээ.
Тэйлор Свифт цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү тоглолтоо хойшлуулсан ба инстаграм хуудаснаа эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр “Би ийм зүйл бичиж байгаадаа итгэж чадахгүй нь. Нэг шүтэн бишрэгч маань тоглолт эхлэхийн өмнө амиа алджээ. Үгээр илэрхийлэх аргагүй харуусал төрж байна. Тэр маш үзэсгэлэнтэй, залуухан байж” гэсэн аж. Зохион байгуулагч агентлаг нь стадион дотор үнэгүй ус ихээр байршуулсан ба эмнэлгийн найман тусламжийн цэг байгуулжээ.