Гидрогеологи, инженер геологи, геоэкологи, геофизикийн шинжлэх ухаан нь зам харгуй, эрчим хүч, дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шинжилгээ, судалгааны ахиц дэвшил гаргаснаар тогтвортой хөгжлийг хангах чухал ШУ-ы салбар юм.
Тодруулбал Монгол улсад гидрогеологи, инженер-геологи, геоэкологи усны салбар дахь мэргэжилтнийг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд бэлтгэж эхэлсний 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж Өрөг.мн сайт дээрх салбарын эрдэмтэн, мэргэжилтнээс мэдээлэл авлаа.
Гидрогеологийн салбарын хөгжлийн индекс ирээдүйг юу гэж харж байна вэ?
Б.Батжаргал /Зөвлөх гидрогеологи инженер доктор/ “Би болохоор яг гидрогеологийн мэргэжилтэй хүн байгаа юм. Гадаад нэртэй учраас хүмүүс тэр болгон гидрогеологи гэдэг үг ямар утгатайг сайн мэддэггүй учраас энэ мэргэжлийг сонгох хүн цөөхөн байдаг болов уу гэж боддог. Бид юу хийдэг гэвэл газар доорх усны нөөцийг нээж илрүүлдэг. Бид усны нөөц байхгүйгээр бүтээн байгуулалт хийх боломжгүй. Намайг оюутан байхад дэд бүтэц гэж заадаг байсан. Дэд бүтцэд юу ордог юм бэ гэхээр нэгж зам харгуй, Эрчим хүч, ус гэж ордог. Яагаад гэвэл Улаанбаатар хот шинэ байгуулах гэж байгаа Хархорин хот байна.
Том уул уурхай Оюу Толгой Эрдэнэтийг байгуулахын тулд дэд бүтцээ эхлээд судалдаг дэд бүтцэд нь ус ордог. Усан хангамж байхгүй бол үйлдвэр, уурхай, хот тосгод юу ч байх боломжгүй. Тэгэхээр энэ ус манай орны хувьд усны хэрэглээний дийлэнхийг буюу бараг ерээд хувийг нь. Газрын доорх усаар хангадаг манай орны хувьд болбол газрын доорх усны судалгаа нэг номерын асуудал учир дэд бүтцийн асуудлаа шийдсэнээр дараагийн хөгжлүүд яригдана” гэв.
Тус салбарын мэргэжилтнүүдийн Монгол Улсын хөгжил, эдийн засагт үзүүлсэн хувь нэмрийг тоолж баршгүй бөгөөд нийт салбарын мэргэжилтэн та бүхэнд гидрогеологи, инженер-геологи, геоэкологи МЭРГЭЖИЛТЭН бэлдэж хэлсний 50 жилийн ойн баярыг хүргэе.