Монгол улсад гидрогеологи, инженер-геологи, геоэкологи усны салбар дахь мэргэжилтнийг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд бэлтгэж эхэлсний 50 жилийн ой тохиож байна.
Тодруулбал тус салбарын мэргэжилтэн бэлтгэх үйл явц болон сургалтын хөтөлбөрийн шинэчлэлүүдийн талаар Өрөг.мн сайт Монгол улсад усны салбар дахь мэргэжилтнийг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд бэлтгэж эхлээд 50 гаруй жилийн ой болж байгаатай холбогдуулан дээрх салбарын эрдэмтэн,мэргэжилтнүүдээс сурвалжилга авлаа.
Гидрогеологийн, инженер-геологи, геоэкологи мэргэжилтнийг бэлтгэх сургалтын индексийн шинэчлэлийн талаар?
Д.Оюун /ШУТИС-ийн ГУУС-ийн профессор, доктор/ “Манай мэргэжил 1973-1974 оны хичээлийн жилээс мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байдаг. Үүнээс хойш сургалтын хөтөлбөрийн шинэчлэлүүд тухайн нийгмийн хөгжил, зах зээлийн мэдрэмж, улс орны эдийн засгийн хөгжил гэх мэтчилэн бүх зүйлтэй уялдуулан сургалтын хөтөлбөрүүд шинэчлэгдэж ирсэн. Хамгийн сүүлд 2022 онд боловсрол шинжлэх ухааны яамны сайдын А160 гэсэн тушаалаар мэргэжлийн чиглэл индексийг шинэчилж баталж үүний дагуу гидрогеологийн, инженер-геологи, геоэкологийн мэргэжилтэн бэлтгэх бакалавр ,магистр, докторын сургалтууд явагдаж байгаа” хэмээв.
Тус салбарын мэргэжилтнүүдийн Монгол Улсын хөгжил, эдийн засагт үзүүлсэн хувь нэмрийг тоолж баршгүй бөгөөд нийт салбарын мэргэжилтэн та бүхэнд гидрогеологи, иженер-геологи, геоэкологи МЭРГЭЖИЛТЭН бэлдэж хэлсний 50 жилийн ойн баярыг хүргэе.