Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Говь-Алтай аймгийн Шарга сумаас баруун хойд зүгт 57 километрийн зайд өнөө өглөө буюу арваннэгдүгээр сарын 17-ны 07:21 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?
Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:
- Тайван бай, үймж сандрах хэрэггүй
- Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
- Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
- Бат бөх ширээн доогуур орох
- Цонхноос хол байх
- Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
- Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага
Газар хөдлөх үед гадна байгаа бол:
- Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
- Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй
- Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
- Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
- Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах
- Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
- Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох
Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?
- Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах
- Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
- Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
- Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй
- Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
- Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
- Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах
- Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй
- Нуранги доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх
- Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/
- Гал гаргаж болохгүй
- Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
- Шилний хагархай байх тул гутлаа өмсөх
- Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх
- Цахилгаанаа яаран бүү залга
- Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах