Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Олон нийтийн газар эмэгтэй хүний үснээс нь зулгааж, хүчирхийлж буй залуугийн бичлэг цахим сүлжээнд гараад байсан. Уг бичлэг зөрчлийн шинжтэй эсэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс шалгасан байна.
Улмаар иргэн Э нь “Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг иргэд хэрхэн хүлээж авах, хор уршгийн талаар ойлгуулах” зорилгоор бичлэг хийж нийтийн сүлжээнд нийтэлсэн болох нь тогтоогджээ. Энэ нь Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх гэж заасныг зөрчсөн байна.