Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдана.
ЦЭ-ПҮ эмнэлэгт
10:00 цагт 60-аас дээш насны эрэгтэйчүүдийг үнэ төлбөргүй үзэж, оношлох, хэрэгтэй эм, витаминаар хямдралтай үйлчилнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Дэлхийн жорлонгийн өдөрт зориулсан нүхэн жорлонгийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Нүүрсний хулгайн нээлттэй сонсголд иргэдийн хяналт, хууль бусаар алт олборлогчдоос болж малчдын бэлчээр сүйдэж байгаа талаар ТББ-уудаас мэдээлэл өгнө.
ШУТИС-ийн Төв номын санд
14:00–17:00 цагт Гидрогеологи, Инженер-Геологи, Геоэкологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн хурал зохион байгуулагдана.
Асем-Хүн театрт
14:00 цагт "BDCM 2023: Дахин төлөвлөлт ба Хөрөнгө оруулалт” хурал зохион байгуулагдана. Дахин төлөвлөлттэй холбоотой оршин суугчидтай хийх гэрээ хэлцэл, хууль эрх зүй, төслүүд дээрх бодит жишээнүүдэд тулгуурлан тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд
15:00 цагт Монгол, Солонгосын уран бүтээлч куратор олон нийтэд ярилцлага хийнэ.