Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2023 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсөн зах үүсэх, өтгөн зайр гүйх, нимгэн мөсөн бүрхүүл тогтох зэрэг үзэгдэл идэвхжиж, мөсний зузаан 10-25 см болжээ.
Энэ нь олон жилийн дундаж болон 2022 оны мөн үеийнхээс 10-30 см-ээр нимгэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.