Улаанбаатар хотод ХСҮТ-д ажиллаж байгаад өөрийн хүсэлтээрээ орон нутгийг зорьж Хөвсгөл аймагт мэргэшсэн залуу боловсон хүчний төлөөлөл болж анагаахын салбарт эрчтэй ажиллаж байсан залуу судлаач, мэс засалч эмч Б.Түвшинг зарим уншигчид сайн мэдэж буй бизээ. Залуу эмч нарын хамтаар хоймор нутагт ажиллаж байхдаа Хавдрын өргөтгөсөн мэс засал хийж байсан билээ.
Тэгвэл тэрбээр Японы Нагояагийн их сургуульд Япон улсын ЗГ-ын тэтгэлгээр докторантад сурч буй ажээ. ХСҮТ-н мэс заслын эмч, залуу доктор Б.Түвшин Азийн хавдар судлалын нийгэмлэгийн хурал дээр Кобаяшигийн Нэрэмжит Хавдар Судлалын Сангийн "Kobayashi Award" шагналыг гардан авсан байна. Түүнд Японы Хавдрын Нийгэмлэгийн ерөнхийлөгч Проф.Тадао Какизоэи энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулан өгчээ. Мөн Б.Түвшин нь Denk Pharma Mongolia компанийн шилдэг эмчийн Denk Pharma Awards-н эзэн болж байжээ.