Монгол улсын Допингийн эсрэг байгууллага буюу "Монада"-д мэргэжлийн хүмүүс томилох зайлшгүй шаардлагатай гэж олон нийт хэлдэг. Ингэсний үр дүнд ч спортын салбарынхан тус байгууллагад итгэх итгэл нь өндөр болох болов уу?
Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн хорооны гишүүн Н.Цогтсайхан: Үндэсний олимпын хороо, Үндэсний паралимпын хороод нь Допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргаж буй гарын үсэг зурагч, яг энэ тохиолдолд манай Үндэсний Допингийн Эсрэг байгууллагыг хэлнэ. Эсвэл спортын холбооны аливаа хууль бус үйлдлийг таслан зогсоох үйл ажиллагааг залруулах ийм үүрэгтэй, энэ үүргийнхээ дагуу. Нөгөө талаасаа Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн 22.7 гэж заалтан дээр Засгийн газар бүр допингийн эсрэг байгууллагыг байгуулахад Үндэсний олимпын хороо, Паралимпын хороотойгоо хамтарч ажиллана гэсэн ийм үүрэг бий. Ер нь бол гадна талаасаа харахад гэрчилгээ, тамга тэмдгийн хувьд одоо бид нар ийм байгууллагатай юм шиг боловч яг үйл ажиллагаа, спортын ертөнцийнхөн, тамирчин, дасгалжуулагч нарын итгэх итгэл бараг байхгүйтэй адил. Өөрөөр хэлбэл үндэсний бөхчүүд, тамирчид цаашид энэ байгууллагад итгэх боломжгүй гэдэг ийм байр суурьтай байгаан байна гэдэг хувийн бодол төрсөн. Тэгэхээр одоо миний бодлоор эд нарыг эмхлээд үзвэл хоёр, гурван шийдэл бий.
Ямар шийдэл гарц байна?
ОУ-ын буудлагын холбооны эмнэлэг, допингийн хорооны гишүүн Н.Цогтсайхан:
Нэгд Монгол Улсын Засгийн газар буюу Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд, Засгийн газрын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ хүн санаачлаад яг энэ холбогдох талуудыг бүгдийг нь урьж суулгаж байгаад Допингийн эсрэг байгууллагын удирдах зөвлөлийг нь байгуулж өгөөд тэгээд тоглоомоос гарах. "Гарах" гэдэг нь үйл ажиллагаанд нь оролцож болохгүй, Засаг харин санхүүгээр дэмжих, гэрээг нь байгуулж өгөх, өөр бусад хяналтын функцээрээ үйл ажиллагааг нь хянах, дэмжих ийм зорилготой. Тэгэхээр яг түрүүний хэлсэн шиг бүх талын төлөөллийг оролцуулаад шинээр удирдах зөвлөлийг бий болгох ийм хувилбар нэг байж болно. Нөгөө болвол МҮОХ, МҮПХ хоёр өөрсдөө санаачлага гаргаад хэрэвзээ одооны Допингийн эсрэг байгууллага нь хөдөлж өгдөггүй юм бол өөрсдийнхөө бүрэн эрхийн хүрээнд бас л оролцоотой, нээлттэй байгууллага байгуулаад энийгээ ВАДА-д мэдэгдэх гэсэн ийм хоёр үндсэн зарчмаар явбал арай илүү хурдан шийдэгдэх юм болов уу гэсэн бодолтой байна. Тэгэхгүй болохоор бид зүгээр багаа сольчихсон, солигдсон хүн нь бид нар ийм ажил хийнээ гэдэг, гэтэд яс юман дээр энэ хүнийг угаасаа өмнөх байсан ерөнхийлөгч нь гэж харж байгаа учраас "Спортын ертөнц хүлээж авах нь юу л бол"?
Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг нь дүрмэндээ ямар статустай байхыг заасан байдаг вэ?
ОУ-ын буудлагын холбооны эмнэлэг, допингийн хорооны гишүүн Н.Цогтсайхан:
Нөгөө талаасаа бас нэг асуудал байна. Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн дүрмэн дотор Үндэсний ДЭБ нь 3 статустай байх ёстой гэж заасан байдаг.
1. Төрийн статустай: Яам тамгын газрын агентлагийн 1 хэлтэс маягтай, нэг бүтэц маягтай оршоод харин шийдвэр гаргалт болон үйл ажиллагаа нь бие даасан хараат бус байдалтай явах.Энэ ихэвчлэн коммунист засаглалтай бие даасан орнуудад байдаг. Хамгийн өндөр хөгжилтэй орнуудаас гэвэл БНХАУ-ын ДЭАгентлаг нь төрийн бүтэцтэй.
2. Манайх шиг ардчилсан тогтолцоотой ийм улсууд ихэнх тохиолдолд бие даасан төрийн бус байгууллага хэлбэрээр байгуулаад энэ нь бол Засагтайгаа, спортын байгууллагуудтай, бусадтайгаа хамтарч ажиллаад нээлттэй ингэж ажиллах ийм 3 бүтцийг дүрмээр зааж өгсөн байдаг.
Тэгэхээр одоогийн тохиолдолд бид нар ТББ хэлбэртэй байна. Гэхдээ олимпын хорооны байгуулсан олимпын хорооны оролцоо байна уу гэдэгт би итгэхгүй байгаа. Одоо байгаа ДЭБ-ын бүтцийг хэлэхэд ямар төлөөлөл төлөөлөөд Олимпын хороог төлөөлөөд тэнд сууж байгаа юм бэ?
Хоёрт спортын хэн нэгэн аль нэгэн холбооны хэн нэгэн төлөөлөгч тэр Удирдах зөвлөлд байна уу. Гуравт хэн нэгэн тамирчин байна уу. Тэгэхээр бид нар засаглалаасаа эхлэхгүй бол энэ бол цаашаа явахгүй. Гематлогийн модул гэдэг юмыг ойлгохгүй дарга, цэрэг хоёр бол энийг авч явахгүй. Тэр тусмаа цусны шинжилгээ авах талаар бүүр ярихгүй. Би юу хэлэх гээд байна гэхээр ядаж анагаах ухааны боловсролтой хүмүүсийг байлгах гэх юмуу энэ тал дээрээ ингэж ажиллаж байж тэр цусны шинжилгээ авах, өгөх тал дээрээ ярих байх. Тэгээд дээрээс нь мэдээж дүрмүүдээ сайн уншаад дүрмээ нэг талдаа сайн мөрдөнө. Нөгөө талдаа дүрэм журмаар олгогдсон эрхүүдээ тамирчинд нь эдлүүлэх ёстой.