Улсын дээд шүүхээс арилжааны 9 банкны нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл “Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо иргэдээс 1 хувийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй, хууль бус” гэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тиймээс иргэд шимтгэлээ буцааж авах уу гэдэг асуудал хөндөгдөж байна.
Энэ талаар хуульч Б.Тамир зөвлөхдөө “Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлал хуулийн хүчин төгөлдөр болоод байна. Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо хавтгайруулан 1 хувийн шимтгэл авч байсан нь хууль бус. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн шимтгэл нь зээл судлах зардалтай уялдах нь зүйтэй гэж шүүх үзсэн. Хэрэв банк танд ипотекийн зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авсан нь өндөр гэж үзэх юм бол та шүүхэд нэхэмжлэл гаргаж, шимтгэлийн зөрүүг нэхэмжлэх эрхтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээ, зээлийн шимтгэлийн 1 хувийг төлсөн баримт зэргийг бүрдүүлээд, тухайн банкны үйл ажиллагаа явуулж байгаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хандана” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.