Манай улсад эмнэлгийн оочир, дараалал, хүнд суртал зэрэг асуудал иргэдийг бухимдуулсаар байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэж, цахим болгосон гэсэн ч эмнэлгийн коридор дүүрэн үйлчлүүлэгч хүлээн зогссон хэвээр байна. Тухайлбал, энэ сарын 1-ний өдрөөс эхлэн өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлгээсээ 13А маягт авч үзүүлдэг болсон нь иргэдийг нааш цааш явуулж, цаг алдаж байна. Цахим гэсэн хэр нь заавал өрхийн эмнэлэгтээ өөрийн биеэр очиж, маягт авч байгаа нь үнэхээр авцалдахгүй байна гэж иргэд ярьж байна. Бид энэхүү сурвалжилгаа Улсын Нэгдүгээрт эмнэлгээс бэлтгэлээ.
“Хүнд өвчтэй хүн бол нас барах хэмжээний хүнд сурталтай байна.”
Орхон аймгийн иргэн: Долоодугаар сарын 10–аас эмнэлэгт үзүүлэхээр хүлээсэн. 17–ны өдрөөс эхлэн эмнэлэгийн үйлчилгээг авч байна. Нэг шээсний шинжилгээ өгөхөд эмчид үзүүлж, оочир авна гэх мэт таван өөр хүн дээр очиж үзүүлэв. Хүнд өвчтэй хүн бол нас барах хэмжээний хүнд сурталтай байна.
Би цус алдаад эмнэлэгт ирсэн. Одоо наймдугаар сарын 16–ны оочиртой. Сүүлдээ эм бичээд өгөөч гэж гуйсан. Шинжилгээ өгөхөд гурав хонолоо. Шинжилгээ өгөөд, эмчид үзүүлэхэд дахиад өөр эмчид үзүүлэх ёстой гэв. Нэг шинжилгээ өгөхөд хоёроос гурван газар явж байна. Явж, явж эмчдээ үзүүлэхэд оочир ихтэй байна. Залхаж байна.
Эмч сувилагчын орон тоог нэмээд үзүүлэх үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна. Бид цөхөрч байна.
“Зогсоолын асуудлыг шийдэх хэрэгтэй байна”
Иргэн: Өглөө 13А маягт авахаар эхлээд хороо дээрээ очсон, хорооноосоо дүүрэг рүүгээ шилжүүлүүлж, эмнэлэг рүүгээ явуулдаг юм байна. Цахим технологи хөгжсөн энэ үед хороо дүүрэг дамжиж эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй байх гэж бодож байна.
Оочир дараалал их байна. Мөн зогсоолын асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
“Эмнэлэгт ирэхэд оочир ихтэй, бараг 100 хүний дараа байна.”
Иргэн А: Дүүргийн эмнэлэг дээр очиж 13А авахад оочир ихтэй байсан. Улсын Нэгдүгээр эмнэлэгт ирэхэд ч оочир ихтэй, бараг 100 хүний дараа байна. Эмчид үзүүлэх цаг хэдэн өдөр, хэдэн хүний дараа эмчдээ үзүүлэхээр байгааг хэлж мэдэхгүй байна.
Л.Бүжээ
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.