УИХ-ын өнөөдрийн үдээс хойших /2013.06.15/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр
Сангийн сайд Б.Жавхлан, “ЖДҮ-ийг дэмжих зээлийн санд 2019 оноос хойш зузаатгал хийгдээгүй. Төсвөөс сангийн хөрөнгийг хангалттай бүрдүүлсэн гэж үзсэн учраас эргэн төлөлтөөрөө дараагийн зээлээ олгож байхаар шийдвэрлэсэн. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгож, өрхийн орлогыг бодитоор дэмжих зорилгоор энэ удаагийн төсвийн тодотголыг хийж байна. Төсвийн тодотголыг дагаж мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх, инфляцын өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авахыг Төсвийн байнгын хорооноос тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг өгөх чиглэлтэй байна. Засгийн газар гадаад өр зээлийг нуруун дээрээ үүрч, төлөөд явж байна. Өнгөрсөн жилийн өдийд гадаад өрийн дарамтаас болж Монгол Улс дампуурлыг ирмэгт хүрсэн. Харин өнөөдөр энэ эрсдэлээс гарч чадсан. Өнгөрсөн хоёр жил 5.9 тэрбум ам.долларын өрийг төлсөн байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалж чадлаа. Мөн валютын өсөлтөөс хамаарсан инфляцын өсөлтийг барьж чадаж байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгнө. Гэхдээ хүүхдийн мөнгөө авах шаардлагагүй гэж үзсэн эцэг, эхийн сонголт нээлттэй. Хүүхдийн мөнгөнд 1.5 их наяд төгрөг зарцуулна. Хүүхдийн мөнгөний зарцуулалтаас зөвхөн ганцхан хувь нь татгалзвал 15 тэрбум төгрөг хэмнэгдэж, нэг сургууль барих хөрөнгө босно гэдгийг онцольё” гэв