“Өрөг.мн” сайт цагаан сарын бэлгэнд гадагшаа “урсдаг” мөнгөн урсгалыг дотооддоо шингээх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, эко бүтээгдэхүүн бэлэглэх боломж олгох зорилгоор цахим экспо амжилттай зохион байгууллаа.
Бид бүхэн “Элгэн садандаа барих эко бэлэг” экспог үндэсний үйлдвэрлэгч “Urgana” брэндтэй хамтран, цахимаар зохион байгуулав. Цахим экспогийн хүрээнд “Urgana” брэндийн 11 багц бүтээгдэхүүнийг худалдаанд гарган, хэрэглэгчдэд санал болгосон юм.
Монголчууд бид Цагаан сарын бэлтгэл, худалдан авалтад жил бүр 1,3 их наяд төгрөг зарцуулдаг. Үүнээс зөвхөн гарын бэлгэнд 25-30 тэрбум төгрөг үрдэг гэх судалгаа бий. Энэ мөнгөний ихэнх нь Хятад руу, гадаад руу шууд “урсдаг”. Энэ их мөнгөн урсгалыг дотооддоо үлдээхэд тодорхой хувь нэмрээ оруулах, эх орондоо үйлдвэрлэсэн, эко бэлэг элгэн садандаа бэлэглэх боломж олгох нь бидний энэ удаагийн цахим экспогийн гол зорилго байлаа.
“Өрөг.мн” сайт “Urgana” брэндтэй хамтран зохион байгуулсан “Элгэн садандаа барих эко бэлэг” цахим экспог дэмжиж, “Urgana”-гийн багцуудыг сонгосон та бүхэнд баярлалаа. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.