Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

“PUBG mobile”-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Индонез улсын Жакарта хотод боллоо. Дөрвөн сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд оролцсон Монголын “Stalwartesports” баг IV, “IHC esports” баг V байрт шалгарав. Улмаар “Stalwartesports” багийнхан 200.000 ам.доллар буюу 690 сая, “IHC esports” баг 151.000 ам.доллар буюу 521 сая төгрөгөөр шагнуулав.
ДАШТ-ий шилдэг тоглогчоор “Stalwartesports” багийн TOP буюу А.Бүрэнбаяр тодорчээ.