Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн тусгаар тогтнолын асуудлаар буулт хийх орон зай байхгүй ч Тайванийн хоолойд энх тайвныг хадгалах "Харилцан хүлээн зөвшөөрөгдсөн арга замыг" хайж БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ даваа гарагт мэдэгдлээ.
“Тайванийн ард түмний зөвшилцөл бол бидний бүрэн эрхт байдал, чөлөөт, ардчилсан амьдралын хэв маяг, нийгмийг хамгаалах явдал юм. Үүнд буулт хийх газар байхгүй” гэж Цай Ин Вен Тайванийн үндэсний баярыг тохиолдуулан хэлсэн үгэндээ дайжээ. Мөн Тайпэй, Бээжин хоёрын хоорондын хурцадмал байдал сүүлийн хэдэн арван жилийн хамгийн дээд цэгтээ хүрч байгааг сануулсан байна.
70 гаруй жилийн турш талууд тусдаа засаглалтай байсан. Тайвань энэ хугацаанд БНХАУ-ын коммунист намын хяналтад байгаагүй ч “Нэг Хятад” бодлогын үзэл санааг БНХАУ зогсолтгүй илэрхийлсээр ирсэн. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад, Тайвань "дахин нэгдэх" нь гарцаагүй бөгөөд хүч хэрэглэхийг үгүйсгэхээс татгалзсан. Харин даваа гарагт хэлсэн үгэндээ Цай Ин Вен Шиг ийм замаар явахгүй байхыг уриаллаа.
Эх сурвалж: CNN