ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин даваа гарагт аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулах үеэрээ ард иргэддээ хандан телевизээр мэдэгдэл хийлээ. Тэрээр “Украин ямар ч хариу мэдэгдэл хийхгүй байгаад байж болохгүй. Тэд террорист халдлагаа үргэлжлүүлсээр байвал ОХУ яг тэр түвшинд нь л хариу барих болно” гэж хэлсэн байна. Мөн үүнд ямар ч эргэлзээ байхгүй гэдгийг тодотгожээ.
Террорист халдлага гэдгээр В.Путин бямба гарагт ОХУ-ын томоохон бүтээн байгуулалтуудын нэг Крымийн гүүр дэлбэрсэн явдлыг хэлж байгаа аж. ОХУ энэ дэлбэрэлтэд Украиныг буруутгаж байгаа бөгөөд энэ халдлагын хариуд Украинд агаарын цохилт үзүүлснээ хэлсэн байна. Түүнчлэн ОХУ-ын батлан хамгаалах яамнаас зорилтот байгаа онилсон гэдгийг мэдэгджээ.
Даваа гарагийн өглөө Украины нийслэл Киев тэргүүтэй хэд хэдэн хот агаарын цохилтод өртсөний улмаас 11 хүн амь насаа алдаж, 64 хүн бэртсэн байна. Киевийн хүн амын төвлөрөл ихтэй, мөн хэд хэдэн төрийн байгууллага байрладаг дүүрэг рүү ОХУ байгаа онилсон байна. Энэ үйлдлээ ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев “Энэ дөнгөж нэгдүгээр анги” хэмээгээд цаашид Украины улс төрийн дэглэмийг бүрмөсөн үгүй хийх ёстой талаар санал бодлоо илэрхийлжээ. ОХУ-ын агаарын цохилт гол төлөв Украины эрчим хүчний дэд бүтцийг устгах зорилгоор байгаа болгосныг хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: AL JAZEERA