Хатан хаан II Элизабетын таалал төгссөн явдал дэлхийн олон оронд уй гашуу авчирч, төрийн тэргүүнүүд эмгэнэл илэрхийлсээр байна. Харин хуучин Британийн колони байсан орнуудад нөхцөл байдал өөр байгаа талаар хэвлэлүүд бичиж байна.
Тодруулбал, Кени улсад ард иргэд сэтгэгдлээ илэрхийлж байгаагийн дотор уур бухимдал ч багтаж байгаа юм.
Хаан ширээнд суугаад удаагүй байсан II Элизабетын Кени улстай холбогдох 1956 оны баримт бичиг дэлгэгдсэн. Үүнд Кеничүүдэд “хөдөлгөөний зөвшөөрөл” олгох тухай байжээ. Тухайн үед Кеничүүд өөр нэг тийшээ явах тохиолдолд Британичуудаас зөвшөөрөл авах шаардлагатай тулгардаг байсан. Мөн 100 мянга гаруй хүн хүнд нөхцөлд хоригдож байжээ.
Хатан хаан таалал төгссөнөөс хэдхэн цагийн дараа ийнхүү Кени улсын активистүүд Твиттерт жиргэж, үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн байна. Ингэхдээ “бид гашуудахгүй” гэж бичсэнийг хэвлэлүүд онцолж байна. Харин тус улсын ерөнхийлөгч Ухуру Кениата Африкийн бусад төрийн тэргүүнүүдийн адилаар өнгөрсөнг сөхсөнгүй. Хатан хааныг 20,21-р зууныг бүтээсэн хүмүүн гэж тодорхойлжээ. Түүний эцэг Жомо Кениата нь 1964 онд ерөнхийлөгч болохоосоо өмнө хатан хааны үед хоригдож байсан юм байна.
SOURCE: AP NEWS