Дэлхийн банкнаас “Түүхий эдийн зах зээлийн төлөв” шинэ тайлангаа 4-р сарын 27-ны өдөр танилцууллаа. Тус тайланд Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна.
Тухайлбал, коксжих нүүрсний үнэ 2022 онд өмнөх онтой харьцуулахад 81%, зэсийн үнэ 8.4%, алтны үнэ 4.5% өндөр байх төсөөлөл гарчээ.
Хүснэгт: Дэлхийн банкны 2022.04 сарын түүхий эдийн үнийн төсөөлөл
Түүхий эд/нэгж |
2021 оны дундаж үнэ |
2022 оны дундаж үнийн таамаг |
Өсөлт |
Зэс |
$9317/тонн |
$10100/тонн |
+8.4% |
Нүүрс (Австрали) |
$138/тонн |
$250/тонн |
+81.1% |
Алт |
$1800/унци |
$1880/унци |
+4.5% |
2022 онд хил дээрх гацаанаас үүдэн манай улсын гол экспорт болох нүүрсний борлуулалт биет хэмжээгээр 2.6 дахин буурч эхний улиралд ердөө 2.5 сая тонныг экспортлоод буй. Гэхдээ дэлхийн зах зээл дээр түүхийн эдийн үнэ түүхэн өндөр түвшинд хадгалагдаж байгаа тул экспртын нийт орлого хэвийн түвшинд байна. Тухайлбал, 2022 оны эхний 3 сард Монгол Улс нийт 1.9 тэрбум ам.долларын экспортын орлогын олжээ. Сүүлийн 3 жилийн эхний улирлын экспортын орлогыг авч үзвэл эдийн засаг хэвийн байсан 2019 онд $1.8 тэрбум, 2020 онд Ковид 19-ын нөлөөгөөр буурч $1 тэрбум, харин экспорт сааталгүй 2021 оны эхний улиралд $2 тэрбум байжээ.
Тайлангийн бусад гол дүгнэлтүүд:
- Украин дахь дайнаас үүдэлтэй хүнс, эрчим хүчний үнийн шок олон жил үргэлжлэх төлөвтэй.
- Эрчим хүчний үнэ 2022 онд 50 гаруй хувиар өсөх бол 2023 болон 2024 онд тогтворжих төлөвтэй байна.
- Хөдөө аж ахуй, металлын үнэ 2022 онд 20 орчим хувь өсөх ч цаашид тогтворжино.
- Дайн сунжирч, эсвэл ОХУ-д тавих хориг нэмэгдвэл түүхий эдийн үнэ үүнээс ч илүү өсөх эрсдэлтэй.
Энд дарж тайлантай танилцана уу.