Дархлаагаа хоол хүнсээр хэрхэн дэмжих талаар Грандмед эмнэлгийн дотор, хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Ж.Дэлгэржаргалтай ярилцлаа.
-Заавал өвдсөн хойноо биш урьдчилж дархлаагаа сайн байлгавал өвдсөн ч илүү хөнгөн өвддөг юм байна гэдгийг мэдэрлээ. Тэгэхээр дархлаагаа сайн байлгахыг тулд биеийн тамир, хөдөлгөөн, хоол гээд аль алийг нь тэнцвэртэй авч явах ёстой. Хооллолт талаасаа хүнсээрээ бид хэрхэн эрүүл байж болох талаар та мэдээлэл өгөхгүй юу?
Дархлааны систем гэдгийг би хамгийн энгийн үгээр тайлбарлах юм бол бидэнд хоолойн мах, сэрээ булчирхай, ясны чөмөг, дэлүү гээд эрхтнүүд байдаг. Олгой гэх мэт энэ эрхтнүүдээс ялгарч байгаа биологийн бодисууд нь бие махбодыг хамгаалах урвалуудыг явуулж байдаг. Сүүлийн үед вирусийн халдварууд цар тахалтай холбоотой вирусийн халдвар, бактерийн халдварууд, үрэвсэлт өвчин, мөөгөнцрийн, халдварын гээд энэ бүх эсүүдийг дархлааны эс дэмжиж байдаг. Өөрөөр хэлбэл бидний махбодь амьд эстэй. Энэ амьд эсийг хэвийн байлгах, хадгалах, эвдэхгүй байхад дархлааны систем чухал үүрэг гүйцэтгэдэг. Зөв унтахаас, зөв амрах, идэвхтэй хөдөлгөөнөөс гадна хоол хүнс маш чухал. Бидний дархлааг хэвийн байлгахад хоол хүнсээр авч байгаа витамин, эрдэс бодисууд антиоксидант гээд биеийг хоргүйжүүлэх бодисууд маш их чухал үүрэгтэй.
Хүний бие махбодь физиологиороо бол хоол амаар дамжаад улаан хоолой, ходоодонд ороод, ходоодонд тодорхой хэмжээний эрдэс бодис шимэгддэг тэгээд цаашаа нарийн гэдэс, бүдүүн гэдэс гээд явдаг. Нарийн гэдсэнд хамгийн хэрэгтэй зүйлээ авдаг. Тэгээд шимэгдэх юм бол энэ бүрэн төгс хэлбэр. Мэдээж бид ямар нэгэн өвчин эмгэг, дархлаа сул байх бусад шалтгаануудаас болоод эмийн хэлбэрээр эсвэл уухаар эрдэсээ, бодисоо авах нь бас л нарийн гэдсэнд шимэгдэж байгаа. Тэгээд зарим тохиолдолд тариа тариулаад байдаг шүү дээ. Дусал тариа хийлгэж байгаа нь биеийг хоргүйжүүлэхэд шууд нөлөө үзүүлэх зорилгоор авч байгаа хэлбэр юм. Тэгэхээр хамгийн зөв сонголт бол хоол хүнсээрээ буюу амаараа авах нь биологийнхоо хувьд хэвийн циклдээ оруулах хамгийн үр дүнтэй арга.