Хүн төрөлхтөн устахад хэр хугацаа үлдэж буйг заадаг бэлгэдлийн “Мөхлийн цаг” дэлхийд шөнө дунд болсныг заажээ. Дэлхийн шөнө дунд болоход ердөө 100 секунд буюу 3 жилийн хугацаа үлдсэн гэнэ. Цөмийн дайны аюул, цаг уурын өөрчлөлт, үхлийн аюултай өвчнөөс сэрэмжлэхийг эрдэмтэд анхааруулжээ.
"Хүний хүчин зүйлээс үүдэлтэй аюул заналхийллийг бууруулах" зорилгоор мэдээлэл түгээх зорилготой "Атомын эрдэмтдийн товхимол" байгууллага Пүрэв гарагт мөхлийн тухай сэрэмжлүүлэг огтхон ч өөрчлөгдөөгүйг зарлав.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, цөмийн дайн үүсч магадгүй болж улс орнууд толхилцох, хүний буруутай үйлдлүүдээс болж уур амьсгалын өөрчлөлт хурдассан үед Мөхлийн цаг шөнө дундыг заан сэрэмжлүүлэг өгдөг.
Мөхлийн цагийн зүү 2018 онд шөнө дунд болтол хоёр минут, 2020 онд 100 секунд дутуу болсон гэж заасан аж. Үүнээс өмнө 1953 онд буюу хүйтэн дайны ид үед шөнө дунд болох нь гэсэн сэрэмжлүүлэг өгч байжээ.
"Бид шөнийн 00 цагаас хойш цагийн зүүг үргэлжлүүлэн түлхэх ёстой" гэж тус цагийг бүтээгч Bulletin байгууллагын захирал Рейчэл Бронсон мэдэгдэв. "Мөхлийн цагийг 1947 онд Чикагогийн эрдэмтэд нийлэн бүтээж байсан түүхтэй.
Дэлхий сүйрэх аюулаас хол байсан буюу Мөхлийн цаг шөнө дундаас хамгийн хол байсан 17 минут 1991 онд тохиож байв. Энэ онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачев нар цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн тоог бууруулах зорилгоор Стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээнд (START) гарын үсэг зурсан юм.
АНУ, ОХУ өнгөрсөн онд гэрээг сунгахаар тохиролцон “ Энэ хэлэлцээр нь Вашингтон, Москвагийн хооронд нэн шаардлагатай стратегийн тогтвортой байдлын төлөөх бага хэмжээний урьдчилгаа төлбөр" хэмээн тодорхойлж байлаа.
Өнгөрсөн жил Глазго хотод болсон НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн удирдагчид дэлхийн дулааралд хүргэж буй асуудлуудыг хязгаарлахаа амласан ч “Bulletin” арга хэмжээний үеэр шинжээчид болон эрдэмтэд амаар амлахаас илүү яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг онцолжээ.
Оксфордын их сургуулийн физикийн профессор Рэймонд Пиеррехумберт "Хүний үйл ажиллагаа жил бүр нүүрстөрөгчийн давхар ислийг агаар мандалд нэвчүүлсээр байгаа нь дэлхийн уур амьсгалын эвдрэлээс үүдэлтэй хүн төрөлхтний зовлон зүдгүүр, экосистемийн сүйрлийн нийт хэмжээг бараг эргэлт буцалтгүй нэмэгдүүлж байна" гэж хэлсэн юм.