Монголын даатгалын холбоо, Монголын даатгал зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, гишүүн компаниуд Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлын хуулийн хэлэлцүүлэг Lawforum.mn-д байршуулсан “Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хууль”-ийн төсөл нь албан журмын даатгалыг өнгөрсөн есөн жилийн хугацаанд хөгжүүлсэн энэ салбарынхны хөдөлмөр, хичээл зүтгэлийг үгүйсгэсэн агуулгатай байгааг оролцогчид онцоллоо.
Монголын даатгалын холбооны удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар
Өнөөдөр та бүгдийн өмнө монголын даатгалын зах зээлийн бүхий л оролцогч нар цугласан байна. Албан журмын даатгалыг өнгөрсөн есөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа 5000 ажилтантай энэ салбарын үйл ажиллагааг буруу ташаа мэдээлэл өгч, үндэслэлгүй мэдээлэл тарааж энэ даатгалыг улсад авна гэсэн мэдээллийг хуульдаа тусгаж гаргасан байна. Хөгжөөд удаагүй байгаа санхүүгийн нэг зах зээлийн оролцогчдын хувьд энэ зах зээлийг хөгжүүлэх биш улам булшлах байхгүй болгох өнцөгтэй хуулийн төсөл болсон байна гэж энэ салбарын бүх оролцогчид дүгнэж харж байгаа. Уг хуулийн үндсэн зорилгууд дээр цөөхөн хэдэн асуудлууд бидний энэ зах зээлийг хөгжүүлэх даатгалын асуудлыг цаашид тогтвортой байлгах дээр эрсдэл үүсгэж байгаа нь харагдаж байна. Ирээдүйд учрах эрсдэлийг яаж хаадаг вэ гэхээр тухайн эрсдэлийг жинлэж тооцож ирээдүйд учрах эрсдэл нь төлөх нөхөн төлбөрийг нөөц санг үүсгэж явдаг. Энэ нөөц сан Албан журмын даатгалын сан гэж хуулиар зохицуулагдсан сан сүүлийн есөн жилийн хугацаанд байгуулагдаад тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн 10 хувийг жил болгон төсвөөс авдаг. Даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын орлогоос тодорхой хэмжээг авч бүрдүүлсээр өдгөө 27 тэрбум төгрөгийн нөөц санг төр одоог хүртэл менеж хийж байгаа сан байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Албан журмын даатгалын сангийн хурал зохион байгуулагдаагүй. Тэр сангийн мөнгө хаана, ямар аргачлалаар яаж хадгалагдаад, хаана хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь тодорхойгүй байдаг.
Даатгалын салбарын төлөөлөл
Авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгал бол одоо хэрэгжиж байгаа Жолоочийн хариуцлагын даатгалын шинэчилсэн найруулга гэж оруулж ирж байгаа. Энд зарчмын маш том хоёр өөрчлөлт байна. Нэгдүгээрт өрсөлдөөнт зах зээлд 15 ердийн даатгалын компани зэх зээл дээр өрсөлдөөд, хөгжүүлээд үйлчлүүлэгчдэдээ хурдан шуурхай чирэгдэлгүй үйлчлэх өнөөдрийн бааз суурь, дэд бүтцийг бий болгосныг зөвхөн хууль батлаад төрд төвлөрүүлэх шийдлийг гаргасан байна. Тэгэхээр өрсөлдөөн байхгүй болж, хумигдана гэсэн үг. Төрд дахиад дараагийн санг энэ хуулиар бий болгох гэж байна. Тэгэхээр дараагийн Нийгмийн даатгалын сан болох юм уу? Хуулийг бүхэлд нь дүгнээд үзэхэд өнөөдөр мэдэгдээд байгаа жолооч нарын сэтгэл ханамжид хүртэл нь үйлчилнэ гээд байгаа үйл ажиллагаа харагдахгүй байна. Дээрээс нь Зөрчлийн хуулийн дагуу зам тээврийн осолд зөрчилд холбогдсон этгээдийг торгодог байгаа. Энэ бол даатгалын дохиолол үүсэхтэй ямар ч холбоогүй. Энэ бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн этгээдэд Зөрчлийн хуулийн дагуу оногдуулж байгаа хариуцлагын арга хэмжээ. Гэтэл үүнийг даатгалын компаниудтай холбож бичиж байна. Даатгалын компаниуд үүнийг хүчээр хийгээд мэт мэдэгдлийг олон нийтэд хүргэж төөрөгдүүлж байна. Энэ чинь өөрөө Зөрчлийн хуулиа хэрэгжүүлэхгүй байх мэдэгдлийг далдуур УИХ-ын дэд дарга хэлж ерөөсөө болохгүй. Дээрээс нь энэ хуулийг хэрвээ батлах юм бол бүх юмыг нь хянадаг энэ байгууллагаас энэ зах зээлээс салгаад Зам тээврийн яаманд шууд ямар ч хяналтгүй төвлөрүүлэх гэж байна. Хөндлөнгийн хяналтгүй болгох гэж байна. Хүлээгдэж байгаа бодитой эрсдэл бол дараа дараагийн нийгэмд учруулсан болчимгүй хууль зөрчсөн сангуудын араас орох нь тодорхой гэж бид харж байна. Дээрээс нь жолооч нарыг торгохгүй гэж худлаа мессэж өгч байна.