1950 онд эхэлсэн хоёр Солонгосын дайны уршгаар нэгэн үндэстэн бутарч өдгөөг хүртэл хадаастай тор, буутай цэргүүдээр тусгаарлагдан бүтэн жарныг үдээд байна. Тэгвэл Коммунист дэглэмийг цэргийн хүчээр бүрдүүлсэн дэлхийн хамгийн хаалттай гэгдэх БНАСАУ хэр их хүчтэй вэ? Дэлхий нийтийг цөмийн дайнаар сүрдүүлэн өөрийн имижийг бүрдүүлдэг тус улсын үе үеийн удирдагчид хэрхэн том тоглоом буюу цөмийн зэвсэгтэй болсон бэ?
– Хойд Солонгос хэрхэн цөмийн зэвсэгтэй болов?
Зүүн хойд Ази, түүний дотроос Солонгосын хойгийн хамгийн хурцадмал асуудал бол Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөөс үүдсэн хямрал юм. Хойд Солонгосын удирдагчид 1963 онд ЗХУ болон БНХАУ -с цөмийн зэвсэг үйлдвэрлэх технологи хүсэж байсан ч эдгээр орнууд зөвшөөрөөгүй байдаг. Харин ЗХУ үүний дараа ЗХУ-с Хойд Солонгост цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах талаар тохиролцон Хойд Солонгосын цөмийн эрчим хүчний лаборатори, цөмийн физикч эрдэмтдийг бэлдэж эхэлсэн түүхтэй.
– Нүд үзүүрлэгдсэн нь…
1990 -д оноос дэлхийн коммунист тогтолцоо нуран унаж, гол өмөг түшиг болж байсан ЗХУ задран уналаа. Энэ цагаас Хойд Солонгос эдийн засаг, аюулгүй байдлын гүн хямралд автав. Ингээд тус улсын удирдагч нарын бүс нутагтаа давуу байдал олж авах цорын ганц арга зам нь цөмийн зэвсэг байлаа. Энэ ч чиглэлдээ тус улс түлхүү анхааран төрийн бодлогын гол зүйл нь цөмийн хөтөлбөр болжээ. Тухайн цаг мөчөөс эхлэн НҮБ болон өнөөдрийг хүртэл дэлхийн олон улс тус улсын эсрэг хориг арга хэмжээг авсаар байна.
– “Soft Landing”
Энэ бол Өмнөд Солонгос улсаас Хойд Солонгосын эдийн засаг, аюулгүй байдалд анхаарсан “Зөөлөн газардуулах” бодлого юм. Энэ бодлогын хүрээнд 1991 онд хоёр улс харилцан үл довтлох тохиролцоо хийгдэж байсан түүхтэй. Мөн үүний дараа “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ” г байгуулсан нь цөмийн заналхийллийг хэсэгтээ намжаасан юм. Харин тус улс цөмийн хөтөлбөрөө нууцаар явуулсаар байсан юм.
– Ким Жон Ун хэр хүчтэй вэ?
Одоогийн байдлаар БНАСАУ-ын нутаг дэвсгэр дээр нийт 18 өөр байршилд 22 цөмийн идэвхт байршил байгаа юм. Эдгээр нь цөмийн хошуу, уран баяжуулах газар, цөмийн энергийн төвүүдээс бүрдэж байна. Гэхдээ яг хэдэн идэвхт хошуу байгааг нарийн тогтоох боломжгүй байгаа юм. Энэ газруудыг хамгийн анх 1960 оноос хойш хөгжүүлж байгаа юм.
– Зүүн ази дахь Интеграц ба Хойд Солонгос
Зүүн Азийн бүс нутаг дахь интеграцын хөгжилд БНХАУ-ын үсрэнгүй хөгжил болон АНУ-ЯПОН-БНСУ -ын гурвалсан хамтын ажиллагаа болох “Triangular-Cooperation” томоохон түлхэц болж байгаа. Иймээс БНАСАУ эдийн засаг болон аюулгүй байдлаа хангахын тулд хүссэн хүсээгүй энэ үйл ажиллагаанд оролцохоос өөр аргагүй болж ирж байна. Үүний илрэл нь Доналд Трамп болон Ким Жон У-ны уулзалт, мөн түүний цөмийн зэвсгээс ангижрана гэж хэлсэн амлалт юм.
– Ким Жон У-ны турж байгаа тухай ярихыг хориглов
Сүүлийн үед БНАСАУ-ын удирдагчийн гэнэтийн жин хаяж байгаа тухайг дэлхийн хэвлэлүүд олон янзаар тайлбарлаж байна. Зарим шар хэвлэлүүд түүнийг аль хэдийн таалал төгссөн тухай цуурч байгаа бол зарим нь хүнд өвчин туссан гэжээ. Харин тус улсын хэвлэл болон ард иргэдийг удирдагчийнхаа турж байгаа тухай ярьж, бичихийг хоригложээ.