Бүх зүйл хаанаас эхлэв
1978 онд Афганистан улсын коммунист нам Саурын хувьсгалаар төрийн эрхэнд гарлаа. Ингээд Социалист Афган улс гэж нэрээ өөрчилснөөр иргэний дайн дэгдсэн түүхтэй. Тухайн үеийн ЗХУ коммунист талыг дэмжиж Афганд цэргээ оруулж зэр зэвсэг болон бусад зүйлсээр хангаж байсан бол АНУ сөрөг хүчнийг хүн хүч, санхүүгээр дэмжин тэтгэж байсан түүхтэй. Зөвлөлт 1989 онд цэргээ гаргасан ч 1992 он хүртэл тухайн улсын үйл хэрэгт нөлөөлсөөр байсан юм. Ингээд Нажибуллахын засгийн газар 1992 улсын нэрээ «исламын» хэмээн тодотгон дайн улам хурцдав. Нутгийн өмнөд хэсэгт засгийн газрын эсрэг зэвсэгт бүлэглэл бэхжиж 1994 оноос Талибан өмнөд нутагт хүчээ зузаатгаснаар Талибан Кабулыг эзэлж, Кабулыг алдсан Масуд, Достум нар Умардын эвсэл байгуулан 1998 онд Мазар-и-Шарифын байлдаанд ялалт байгуулж байсан.
Аль-Каеда Афганистанд
1996-2001 онд Аль-Каеда сүлжээ Афганистанд үүрлэж 2001 оны 9 сарын 9-нд тус улсын батлан хамгаалахын сайд Масуд Шах амиа золиослогчид алагдаж үүнээс хоёр хоногийн дараа 9 сарын 11-ны халдлага болж Афганистан дахь Талиб Аль-Каеда нар дайн ялсан мэтээр баярлаж байв. Ингээд АНУ Аль-Каедагийн толгойлогч Осама бин Ладеныг буруутгаж, Талибанаас түүнийг шаардан тухайн оныхоо 10-р сард АНУ Афган руу цэрэг оруулж, барууны эвсэлтэй хамтарч Талибаны засгийн газрыг унагаж Хамид Карзайн засгийн газрыг байгуулалцаж тэднийг цэргийн хүчээр дэмжиж эхэллээ. Ингээд нэрээ Бүгд найрамдах Афганистан улс болгожээ.
Хамид Карзай
Хамид Карзайн засгийн газрын зорилго бол Афганистанд тогтвортой байдлыг хангаж, цаашдын улс төрийн хувь заяаг тодорхойлох, түүний дотор хүчин төгөлдөр Засгийн газрыг сонгоход чиглэж байсан юм. Афганистанд алан хядах ажиллагааны эсрэг ажиллагаа явуулахын тулд АНУ Дэлхийн хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авч чадсан нь Талибанчуудын хувьд маш муу мэдээ байлаа. Тиймээс ч Германы Бонн хотноо болсон хэлэлцээрт Афганы зонхилогч үндэстний төлөөлөгчид оролцохдоо шилжилтийн Засгийн газрын гол суудалд Америкийн төлөөний ганц хүн болох Хамид Карзайг оруулсан юм. Мөн түүний засгийн газарт өмнө нь Талибанчуудын эсрэг хүчтэй тэмцэл хийдэг байсан хүмүүсийг сайд болгон оруулж байсан.
Талибаны уналт
Ингээд Талибан бүлэглэл хүнд цохилт авч цэрэг армийн чадавхгүй болсон учраас нэг хэсэгтээ хүчээ зузаатгах ажилдаа орж дайн дажин түр намжив. Улмаар хэдэн жил Пакистанд хүчээ бэхжүүлж Афганд эргэн дайтаж эхэллээ. 2009 онд Талибаны тэргүүлсэн сүүдрийн засгийн газар зарим нутагт үүсэж 2015 онд талууд энхийн хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн. Ингээд Америк улс 2015 оноос цэргийн хамгийн том армиудаа Афганаас гаргасан ч НАТО-ийн цэрэг Афганы засгийн газарт туслан энхийг сахиулсаар байсан билээ.
Хар тамхи ба Афган залуус
Дэлхий дээрх нийт Геройны ургацын 90 орчим хувийг Афганистанд тарьж ургуулдаг. Энэ үзүүлэлтээр тус улс сүүлийн таван жилд дэлхийд толгой цохиж яваа. Энэ мэдээллийг НҮБ-ын албан ёсны судалгааны үр дүнд нийтэлсэн. Талибанчуудын гол амин зуулга болох Геройныг ч АНУ-ын зэвсэгт хүчин мэдэж байсан учраас тэдний гол байнуудын нэг нь Геройн юм. Афганистан улс тогтворгүй, хяналтгүй байх нь хар тамхиар амин зуулга хийдэг сая сая талибанчуудын туйлын хүслийн нэг. Одоо тэдний эрин үе ирсэн учраас Хелменд болон Кандагар мужуудад Талибанчуудын тусламжтайгаар геройны тариалангууд цэцэглэж байна. Афган залуус ч гэсэн Геройнд донтож сүйрлийн хэмжээнд хүрээд байгаа НҮБ-ын тайланд дурджээ.