Д.Трамп В.Путины Украины дайныг сунжруулж буй явдалд уур нь хүрчээ

Олимп үргэлжилж буй энэ өдрүүдэд Токио хотод илрэх Ковидын халдварын тоо эрс нэмэгдсэн болохыг албаныхан мэдээллээ. Өчигдөр л гэхэд Японы нийслэлд 2848 тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 7-ны өдрөөс хойш хамгийн олон тохиолдол боллоо. Эрүүл мэндийн байгууллагууд коронавирусийн шинэ хувилбаруудаас болгоомжилж байгаагаа илэрхийлж, зуны улиралд халдварын тоо улам нэмэгдэнэ гэсэн таамагтай байгаагаа хэллээ. Олимпын наадмыг эсэргүүцэгчид ОУОХ-г Ковидын эрсдэлийг бууруулах тал дээр хангалттай ажиллаагүй хэмээн шүүмжилж байна.
Эх сурвалж: МҮОХ