Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Туул голын эрэг дагуу газрын зөвшөөрөл олгосон асуудлыг цэгцлэхээ мэдэгдсэн бөгөөд тэрбээр газар дээр нь ажиллаж байна.
Тэрбээр, Туул голын эргийн бургасыг хядаж, дээр нь шороо асгаж газраа тэгшлэн орон сууц барих ажил явагдаж байна. Энэ ажлыг оройн цагаар, нууцаар хийгээд байна. Туул голын усны түвшинг барьдаг гол зүйл нь бургас шүү дээ.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 ААН-д газар олгосон байдаг. Үүнээс 19 нь одоогоор барилга бариагүй байна. Туул голын эрэг дагуу газар эзэмшдэг 17 компанид газар эзэмших зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг 4-р сарын 15, 29-ний өдөр хоёр удаа өгсөн. Одоо дахин мэдэгдэл өгч, зөвшөөрлийг цуцлаад, бургас тайрч шороогоор булсан хэсгийг унаган төрхөөр нь нөхөн сэргээх шаардлагатай гэв.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Голын эрэг дагуу орон сууц барих нь газар хөдлөлтийн эрсдэлтэй. Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй газар хойгуураа Чингэлтэй хайрханы өврөөр байгаа. Хадтай, газар хөдлөлтийн зурвасаа хол газар шүү дээ. Хотыг хойноосоо сайхан харагддаг.
Улаанбаатар хотод нэмж 0.07 газар дахин олгохгүй. 0.07 га газар олгоод байвал гэр хорооллын тэлэлт, түүнийг дагасан дэд бүтцийн дарамтын зардал тоймоо алдаж байна. Улаанбаатар хотод газар олголтыг энэ цагаас эхлэн зогсоох хэрэгтэй. Иргэн бүхэн өмчлөх эрхтэй газартай байгаа, тэр мэдээллийг ил тод болгох хэрэгтэй. Иргэдийн эзэмшиж, өмчилж байгаа газрын үнэ цэнийг өсгөхийн тулд хотод дахин газар олгож болохгүй.
Мөн хоёр жилийн хугацаанд ашиглана гэж газар аваад, тэр хугацаандаа ашиглаагүй бол зөвшөөрлийг цуцлах ёстой гэлээ.