Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Дэлхий дахинд ковидын шалтгаант нас баралтын тоо буурахгүй байгаа юм. Монгол Улсад хатуу хөл хорио тогтоосноор нас баралтын тоог бууруулахыг зорьж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Өнөөдөр Монгол Улс болоод дэлхий дахинд коронавирусийн халдвартай холбоотойгоор үргэлжилж байгаа судалгааны ажлуудыг ЭМЯ-ны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Оюунсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавирусийн эсрэг хүн дээр туршиж байгаа 87 судалгаа явагдаж байна.
2020 оны аравдугаар сард Их Британид коронавирусийн мутацид орсон хувилбар гарсан. Үүнийг Английн мутаци гэж нэрлэсэн. Харин 2020 арванхоёрдугаар сард Өмнөд Африк илэрсэн хувилбарыг Бразилын мутаци гэж нэрлэж байгаа.
Үүнд анхаарал хандуулж судалгаанууд хийж байна. Учир нь мутацид орсон хоёр хувилбар хүмүүст халдварлах чадвар өндөр байгаа. Ковидын шинэ төрөл европын улсуудад буюу Бельги, Нидерланд, Австралид бүртгэгдлээ. Шинэ мутацийн болзошгүй үр дагавруудыг таамаглан гаргаж ирсэн. Үүнд,
- Нэгдүгээрт хүн амын дунд маш хурдан тархдаг.
- Хоёрдугаарт хөнгөн, хүнд хэлбэрийг үл хамааран өвчлөл хурдан явж байна.
- Гуравдугаарт оношилгоонд илрэхгүй байх магадлалтай байна.
- Дөрөвдүгээрт эмчилгээний бодисуудад мэдрэмтгий байдал нь буурууд байна.
Харин одоо мутацид орсон хувилбар вакцинд ямар байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татан асуулт хэвээрээ байна.
Коронавирусийн мутацийг дэлхий дахинд судалж, хувьсаж өөрчлөгдсөн вирус нь халдварлах чадвар өндөр, 60-аас дээш насныхныг хүнд өвчлүүлж байна гэж тогтоожээ. Шинж тэмдэг илрэхгүй байгаа хүмүүс гэдэг нь хөнгөн хүмүүсийг хэлж байгаа бөгөөд халдварын шинж тэмдэг илрэх хугацааг 5 хоног гэдгийг албан ёсоор тогтоожээ. Шинж тэмдэг илрэхгүйгээр халдвар тарааж байгаа тохиолдол ч байгаа" гэлээ.