Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Тахлын үеийн улс төрийн манлайлал ба эрсдэлийн менежмент” сэдвээр хэлэлцлээ. Цар тахлын хүнд үед иргэд өөрсдийн төлөөлж сонгосон улс төрчид хэрхэн манлайлахыг хүлээж байна.
Зочноор:
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам
- УИХ-ын гишүүн С.Одонтуяа
- УИХ-ын гишүүн Т.Доржханд
- Бизнес эрхлэгч Т.Ганболд
- Улс төр судлаач О.Чулуунбилэг
ОНЦЛОХ ЭШЛЭЛЭЭС ХҮРГЭЕ
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
- Хамгийн анх ковид19-ийн эрсдэлээс сэргийлэх Засгийн газрын тогтоол 2020 оны нэгдүгээр сарын 6-нд гарсан. Энэ тогтоол дээр хэрхэн боловсролын үйл ажиллагааг явуулах вэ? Хэрхэн ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах вэ? Ухань хотод байгаа оюутнуудыг авчрах, ажлын байрыг хадгалж авч үлдэх гээд нэлээн өргөн цар хүрээтэй тогтоолыг гаргасан. Үүний дараа Монгол улсын шадар сайд гуравдугаар сард коронавирустэй тэмцэх стратеги төлөвлөгөөг боловсруулж батлуулсан.
- Их хурлын дэргэдэх түр хороог онлайнаар байгуулж ажилласан. Түр хороо 3-4 удаа ковидын хуулийн хэрэгжилтийг сонссон. Засгийн газрын шийдвэр засгийн газар дээр хэлэлцэгдээд батлагдана. Онцгой байдлын үед улс орон олон толгойтой явж болохгүй. Ямар ч мундаг улс төрийн манлайлал байлаа гээд нэг зангидсан гар шиг явах ёстой.
- Бид 10 сарын хугацаанд хилээ хаасан ч хойд хилээр өдөр болгон бидний хэрэглэдэг хүнс ахуйн хэрэглээг зөөх олон тооны авто машин болон төмөр замын тээвэр орж ирж байсан. Үүнийг бүгдийг нь халдваргүйжүүлж, зохион байгуулалт хийж байж улс орны хэрэглээг хангаж байсан.
- Ковидын гарснаас хойшхи 10 сарын хугацаанд бизнес эдийн засаг руу чиглэсэн тодорхой хэмжээний олон арга хэмжээг авсан. Бизнес эрхлэгчдийн санал асуулга дээр эдгээр арга хэмжээнүүд дэмжлэг болсон гэж хариулсан байсан.
- Засгийн газраас эдийн засгийн урт хугацааны стратеги танилцуулаагүй байна. Гэхдээ хэн ч маргааш юу болохыг мэдэхгүй байна. Бид өнөөдөр ойрын хугацаанд болж байгаа үйлдлүүдийг хараад хийх ёстой зүйлээ хийгээд явж байгаа.
- Би энэ оны төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. Ковидтой жил учраас төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмсэн. Мөн вакцины төсөвт 20 сая төгрөгийг тусгасан. Энэ жилийн төсөв шинэ үндсэн хуулийн хэрэгжилтээр төсвийн зарлагыг нэмж болдоггүй онцлогтой болсон. Аль нэг зардлыг нэмэхийн тулд нөгөөг нь хасаж байж багц дотор нь нэмж болдог.
- Энэ жилийн төсвийн давуу тал эрүүл мэнд, болосвролын салбарын реформыг хийсэн. Эрүүл мэндийн даатгалын сан, эмийн бодлого сайжруулъя гэх мэтчилэн тэр чигт нь тусгасан. Мөн боловсролын реформыг тусгаж чадсан. Төсвийн бараг хамгийн их хувийг боловсролын салбар эзэлж байгаа. Энэ Их хурал анх удаа зарлагыг бууруулсан орлогыг нэмэгдүүлж чадсан гэдгийг хэлмээр байна.