“Жи-тайм” сүлжээний бизнест иргэд олноороо элсэж, хохирсон хэрэг гараад гурван жил өнгөрч байна. Гэвч, иргэдийг залилсан сүлжээний эзэд хариуцлага хүлээгээгүй, шалгаж дуусаагүй байгаа юм. Тэгвэл “Жи тайм” сүлжээний эзэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 2-ны өдөр товлогджээ.
Одоогоор хохирогчдын нэрсийн жагсаалтыг “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” facebоok хуудас болон бусад сайтуудаар зарлах юм байна. Мөн шүүх хуралдааныг ямар хэлбэрээр хохирогчдод хүргэх талаарх мэдээллийг энэ сарын 29-нд өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхээр болжээ.
Иймд хохирсон иргэдийг шүүх хуралдаанд оролцох, энэ тухай мэдээллийг цаг алдахгүй авахыг Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэж байна.
Нэмж мэдээлэхэд, Жи-тайм сүлжээнд нэгдэж, 10 гаруй мянган хүн хохирчихоод байгаа юм.