Өнөөдөр УИX-ын нэгдсэн чуулгантай
-СУРТАЛЧИЛГАА-
МАН мөрийн хөтөлбөртөө ШУДАРГА ЁСНЫ ЗАСАГЛАЛ-ыг тогтоох чиглэлээр дараахь ажлыг хийхээр тусгажээ.
- Үндсэн хуульд “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж заасны дагуу “Алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал”-ыг тогтвортой хэрэгжүүлнэ.
- Ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн зохицуулалт хийнэ.
- Улсын Их хурлын гишүүдийн үйл ажиллагаа, ёс зүйд хяналт тавьж, хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээж, огцордог эерэг соёл, хандлагыг төлөвшүүлнэ.
- Төрийн албаны бүх томилгоонд улс төрийн албан хаагч, УИХ-ын гишүүдийн нөлөөллийг хуулиар хязгаарлана.
- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлж, засаглалын тэнцвэр, хариуцлага, шударга ёсыг хангах зорилгоор нийт 40 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.
- Улсын Их хурлын гишүүд төсөв, санхүү хуваарилах эрх мэдлийг хязгаарлаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсөв дэх зардлын хэмжээг нэмэхгүй байх хуулийн заалтыг хэрэгжүүлнэ.
- Ерөнхий сайд болон дөрвөөс илүүгүй Улсын Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байхаар давхар дээлийг хязгаарлана.
- Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчдийг бие даан, хараат бусаар сонгон алгаруулах тогтолцоонд шилжинэ.
- Шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах эрхтэй Шүүхийн сахилгын хороог байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлнэ.
- Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын авлига, албан тушаалын гэмт хэргийг шалган шийдвэрлэх чадавхыг бэхжүүлж, албан хаагчдыг мэргэшүүлж, үйл ажиллагааг нь олон улсын түвшинд хүргэнэ.
- Улс төрийн намуудыг хэн нэгэн, хэсэг бүлэг болон явцуу ашиг сонирхолд бус, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг бодлогын институц болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
- Улс төр, бизнесийн хамаарлыг хязгаарлаж, ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
- Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан төрийн өндөр албан тушаалтныг тодорхой хугацаанд улс орны нууц, аюулгүй байдалтай холбоотой аливаа бизнесийн үйл ажиллагаанд оролцохыг хориглох эрх зүйн орчин бүрдүүлнэ.
- Сонгуульд ялалт байгуулсан намын дарга нь Ерөнхий сайдаар заавал томилогдох зохицуулалтыг хуульчилна.
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулах тогтолцоонд бүрэн шилжиж, улс төрийн явцуу ашиг сонирхол, популист алхмаас сэргийлнэ.
- Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, нэгтгэх замаар бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгоно.
- Төрийн болон нийтийн өмчийн үр ашигтай, зохистой ашиглалт, хэрэглээг дэмжиж, “Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ.
- Шүүх засаглалыг улс төр, бизнесийн явцуу бүлгийн ашиг сонирхлоос ангид болгон, шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг бүрэн тогтоож, иргэдийн итгэлийг сэргээнэ.
- Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Шүүгчийн мэргэжлийн ур чадвар, ашиг сонирхлын зөрчлийн талаарх иргэдийн санал гомдлыг шүүгчдийн сахилгын хороо хараат бусаар хэлэлцэн, эцсийн байдлаар шийдвэрлэдэг болно.
- Улс төрийн намуудыг хэн нэгэн болон хэсэг бүлгийн явцуу ашиг сонирхолд үйлчилдэг бүлэглэл биш, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг бодлогын нам болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.