Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шинэ төрлийн коронавирусын халдвар манай улсад 15 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд бүгд гадаадын улс орноос зөөвөрлөгдөн ирсэн юм. Харин өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийх үеэр дахин хоёр иргэн бүрэн эдгэрсэн талаар мэдээллээ. Сүүлийн гурван хоног тус хоёр иргэнээс таван төрлийн вирусийн шинжилгээг авч, вирусийн халдвар илрээгүй байна.
Ташрамд дурдахад, Франц иргэний бие сайн байгаа ба "Бадрах Энержи" ХК ХӨСҮТ-ийн эмч, ажилтанд 100 сая төгрөг хандивлажээ.