Гэрэл зургийг: Б.Бямба-Очир/MPA/
Эдийн засгийн өсөлт гарсан ч ядуурлын индекс ердөө 29 хувиас 28,4 болж буурсан. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл ядуурал үүнээс ч нэмэгдэж мэдэхээр байна.
Ийм эрсдэлтэй нөхцөлд эрх баригчид нөгөө л барилга, хөшөөгөө бариад сууж болохгүй
Өнөөгийн хямрал жилийн туршид ч үргэлжилнэ гэх гадныхны тооцоо гарчихаад байна. Ийм байхад эрх баригчид эдийн засагтаа анхаарахгүй, арга хэмжээгээ хослуулахгүй байгаа юм бэ?
Коронавирусын хөл хорионоос шалтгаалж, эдийн засагт,ялангуяа аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний эрсдэл үүсч байгаа талаар судлаачид судалгаагаа өнөөдөр танилцуулсан. Тэгвэл, судалгааг хийсэн эдийн засагч Б.Дөлгөөнөөс зарим зүйлийг тодрууллаа.
Судалгааг гаргасны дараа эргэлзээ, маргаан гарч магадгүй. Яг ямар аргачлалаар ийм тооцоолол хийсэн юм бэ?
Бүх тоо баримтын эх үүсвэр нь тодорхой. Дэлхий дахинаа ямар өөрчлөлтүүд гарч байна. Энэ нь Монголын эдийн засагт яаж нөлөөлж байгааг гаргахыг зорьсон. Сангийн сайд төсвийн тодотгол хийхгүй гэж зургаа дахь удаагаа мэдэгдлээ. Энэ нь цаанаа өөр зорилготойг харуулж байна. Одоогоор, төсвийн алдагдал 2,1 их наяд байна. Эрх баригчид үүний хоёр их наядыг нь эхний зургаан сардаа шингээчихэж байна. Бүх тохироо хийгдсэн байгаа учраас л тодотгол хийхгүй гэж улайрч байна уу гэж харж байна.
Иргэдийн амьжиргааг дэмжих тал дээр ямар арга хэмжээ авах вэ? Ядуурал яаж нэмэгдэх төсөөлөл байна?
Өнгөрсөн хугацаанд эдийн засагт өсөлт гарсан ч ядууруул дорвитой буураагүй. Ядуурлын индекс 29 хувиас 28,4 болж буурсан. Хэрвээ цаашид төрөөс арга хэмжээ авахгүй бол ядуурал 29 хувиас ч өндөр болно. Арга хэмжэ авбал ядууралд орж байгаа хүмүүсийнхээ тоог нэмэгдүүлэхгүй байх боломжтой. Урьдын адил төсвийн мөнгөөр нөгөө л барилга, хөшөөгөө бариад байж болохгүй. Ирэх долоодугаар сар гэхэд байдал нэлээн хүндэрнэ. Хямрал гурав, зургаан сарын хугацаанд ч биш, жилийн туршид үргэлжилж мэдэхээр байна гэсэн Сингапурын тооцоо байна.

Б.ДӨЛГӨӨН: ААН-ҮҮД ДАМПУУРЧ, ЯДУУРАЛ НЭМЭГДЭХ БОДИТ ЭРСДЭЛ ҮҮСЛЭЭ