АНУ-ын Чикаго хотод өөрийг “Цэгц” хуулийн фирмээ ажиллуулдаг, хуульч С.Баяржаргалтай Монголын хууль эрхзүйн орчныг хэрхэн сайжруулж болох талаар үзэл бодлыг сонслоо.
Тэрээр Америкийн иргэншлийн хууль болон зохиогчийн эрхийн хуулиар мэргэшсэн эрхтэй бөгөөд АНУ-д долоон жил өмгөөлөл, эрхзүйн чиглэлээр ажиллаж байна.
МУ үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт орууллаа. Нэмэлт өөрчлөлтийн талаар та харсан уу? Хэр зохистой өөрчлөлт болж чадсан бэ?
Ерөнхийд нь хальт харсан. Миний хүсэж байгаачлан тийм далайцтай өөрчлөлт болоогүй. Тулга тогоо эргэлдсэн өөрчлөлт болсон.
Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээр би Монгол хүн, хуульч хүн, Америкт амьдарч байгаа ч Монгол улсын иргэн хүн учраас догдолж хүлээж байсан. Ийм юм өөрчлөгдчихөөсэй, тэгвэл улс эх орон маань урагшаа явна даа гэж хүлээж байсан. Гэвч албан тушаалын тодотгол төдий л харагдсан.
Монголоосоо гараад олон жил болчихсон ч Монголынхоо эрхзүйн нөхцөл байдал, хуулийн хүрээ, эсвэл бизнесийн орчин нөхцлийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Үндсэн хуулийн системээ ул сууриараар нь өөрчлөх хэрэгтэй. Одоогийн хуулинд төрийн эрх баригчдад ноогдуулах хариуцлагын систем дутагддаг.
Эрх барьж байгаа дарга нар нь хэн хэн рүүгээ бөмбөг өшиглөөд л хариуцлагаас бултдаг. Систем нь тийм учраас хүмүүсийг нь буруутгах аргагүй. Үндсэн хуулийн системдэ далайцтай өөрчлөлт хийж төрийн эрх барьж байгаа хүмүүст тухайлсан ачааг нь үүрүүлээд , хариуцлагыг нь оноогоосой гэж боддог.
Тэгээд явчихсны дараа бид сая бизнесийнхээ хууль, татварын хууль, боловсролын хууль зэргээ шийдэх боломжтой. Гол нь суурь нь сайн бол систем өөрийгөө аваад явчих нь.