“Транспэрэнси Интэрнэшнл Монгол” байгууллагаас 2019 оны авлигын индексийг танилцуулж байна.
Нийт 180 орны төрийн болон нийтийн алба дахь авилгын индексийг судлан үзсэн байна.
Берлин хотноо төвтэй “Транспэрэнси Интэрнэшнл” олон улсын байгууллагаас зарласан 2019 оны Авлигын индексээс харахад дэлхийн улсуудын гуравны хоёрт авилгатай хийх тэмцэл удааширч ухралт гарсан байна. Хөгжингүй орнуудад ч мөн адил ийм үр дүн гарчээ.
Энэхүү судалгаанаас харахад сонирхлын зөрчилтэй этгээдээс сонгууль болон улс төрийн намын санхүүжилтийн хувьд хараат байгаа улс оронд авлигатай тэмцэх чадамж муу байгаа аж.
Энэ жилийн авлигын индексийн онцлог
Нийт 180 орныг хамруулсан. 13 хүртэлх эх сурвалж болон бизнесийн удирдах ажилтны санал асуулгаар 0-100 онооны хооронд тодорхойлсон. 0 (өндөр авлигатай) -100 (цэвэр) гэсэн үг.
Дэлхийн улсуудын гуравны хоёр нь 50 онооноос доош оноо авсан ба дундаж нь 43 оноо авчээ. 2012 оноос хойш Эстони, Грек зэрэг 22 улс орон оноогоо сайжруулсан бол Канад, Австрали, Никарагуа зэрэг 21 улс оноогоо бууруулжээ. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн авлигатай тууштай тэмцэхгүй бол ухралт гарч байгаа нь судалгаанаас харагдаж байна.
Монгол улсын хувьд нийт 100 онооноос 37 оноо авчээ.
Улс төр ба авилга
Улс төрийн нам мөн сонгуулийн санхүүжилтын хууль эрх зүйн орчин манай оронд хойгуур байр эзлэж байна. Уг үнэлгээгээр 70 ба түүнээс дээш оноо авсан улс орнуудад сонгуулийн санхүүжилтын хууль эрх зүйн орчин тодорхой сисемтээгээр хэрэгждэг байна. Бага оноо авсан буюу 34-35 оноо авсан улс орнууд зохицуулалт сул эсвэл зохицуулалтгүй байна.
2019 онд дийлэнх улс орнуудын хувьд дэвшил гараагүй бөгөөд авилга иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлдөг байна.
Эдийн засагч Д.Жаргалсайхан: 2019.5.14-ын өдөр НҮБ-аас гаргасан судлаачдын тайлан гаргасан байдаг. Дэлхийн шударга ёсны тайлангаар 126 хамрагдсаны дотор манай улс 100 онооноос 36 хувийг авсан нь дундаас доогуур үзүүлэлт юм.
Төрийн албан хаагч эрх үүргийнхээ хүрээнд авилга авч байна.хамгийн чухал нь тэдгээр хүмүүст тооцох арга хэмжээ нь тодорхойгүй ба ил тод биш хэмээн ажиглагдлаа. Энэ мэтээр Монголд улсад ядуурал, авилга авах явдал газар авч байна. Нэгдсэн дүгнэлт хийхээс илүү хувь хүн өөр дээрээ жиших хэрэгтэй.
Мөн манай оронд аймгуудын өрсөлдөх чадварыг гаргаж байгаа нь сайн хэрэг, бид сайн адуу гэх мэт мал аж ахуйгаа шалгаруулаад байдаг нь туйлширсан асуудал байна. Бид одооноос энэхүү асуудлыг гарцыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
.