Г.Тэмүүлэн: Засгийн газар үр ашигтай төсөв оруулж ирэx үүрэгтэй
“Бизнес өрөг” нэвтрүүлэг нэг цуврал буюу 12 дугаараа АНУ-ын Чикаго, Вашингтон ДС, Сиатли, Лос Анжелес хотуудад хийлээ. Тус улсад Монголын 30 мянга гаруй иргэн амьдарч, 300 гаруй бизнес эрхлэгч бизнес эрхэлж байна.
- Америкт компани нээхээр бол заавал бүртгэлийн газар очих шаардлагагүй, бичиг баримтаа бүрдүүлээд гэрээсээ ч нээж болно.
- Монголд хязгаарлагдмал хариуцлагатай компани, хувьцаат компани л гэсэн ерөнхий хоёр хэлбэр л байдаг бол Америкт компанийн олон хэлбэрээс сонгож бүртгүүлэх боломжтой. Төрлөөсөө шалтгаалаад татварын эрх зүйн үүргүүд нь өөр өөр. Жишээ нь Америкт үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ихэнх компаниуд S Corporation төрлийн ангилалд бизнес эрхэлдэг. Энэ нь Small Corporation үгийн товчлол ба энэ төрлийн компани татварын хувьд уян хатан нөхцөлд татвар төлөх боломжтой. Ашгаасаа татвараа хасаад орлогоо хувь хүн дээрээ бодуулж татвараа хувь иргэнээрээ төлж болдог. Тиймээс ч Монгол бизнес эрхлэгчид энэ төрлийг сонгон ажилладаг байна.
- Монголд жижиг, том бүх бизнесүүд ашгийн 10 хувь төлдөг /том сегмент уг нь 25 хувь төлөх ёстой. Гэхдээ компаниуд орлогоо хэд хэдэн компанид хуваагаад их цөөхөн газар 25 хувийн татвар төлдөг/. Америкт бизнесийн татварын хувьд маш олон шатлалтай, ерөнхийдөө 10-37 хувийн татвар төлнө.
Гарааны бизнес болон жижиг бизнесүүддээ боломж олгох үүднээс ашиггүй ажилласан жилүүдийнхээ татварыг ашигтай ажилласан жилээсээ хасуулж болдог нь том давуу тал үүсгэдэг байна. - Америкт иргэн бүр татвараа сайн төлдөг. Тэр нь эргээд тухайн хүний санхүүгийн гол үзүүлэлт болдог учраас иргэн бүр татвар төлөлтдөө хариуцлагатай ханддаг. Манайд хүн амын орлогын албан татвар төлөх ёстой ч иргэд сайн дураараа төлөх нь бага. Эргээд төлсөн татвар нь юунд зарцуулагдаж байгаа нь тодорхой бус байдагтай ч холбоотой. Харин Америкт иргэн таны өнгөрсөн жил төлсөн татвар ийм зүйлд зарцуулагдсан болно гэсэн тайлан айл бүрийн шууданд ирдэг. Мөн Америк айл татвараа төлчихөөд жилийн эцэст татвараа бодуулсны дараа оюутантай эсэх, олон хүүхэдтэй эсэх, өрх толгойлсон эсэх, орлого нь хүрэлцээтэйг нь харгалзаж улсаас тэтгэмж өгдөг. Америкийн иргэний татвар 10-38 хувийн шатлалтай.
- Ямар ч үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнесүүд өөрсдийн үндсэн үйл ажиллагаандаа л анхаардаг. Маркетинг, IT сервис, санхүүгийн үйлчилгээнүүдээ тухайн чиглэлийн компаниудаас нь гэрээгээр авчихдаг. Монголд бол компаниуд маркетингаа хийнэ, нягтлан авна, IT инженертэй байх ёстой гэх мэт зайлшгүй олон шаардлагатай тулгардаг.
- Монголд нэг бизнес олон төрлийн үйл ажиллагаа явуулж, олон салбарт орж ажиллахгүй л бол амьд үлдэх хэцүү. Компани бүр барилгын бизнестэй, үл хөдлөхтэй гэхэд хилсдэхгүй. Америкт бол хангалттай зах зээл байгаа болохоор үндсэн бизнестээ л анхаардаг. Сүртэй сүртэй менежментийн бодлого, гүйцэтгэх захирлын ч хэрэг байдаггүйг зарим хүмүүс хэлж байсан шүү.
- Америкт бизнес эрхэлж байгаа ямар ч компани харилцагчийн үйлчилгээ, чанартаа сайн анхаардаг. Нэг харилцагчийг ч сэтгэл дундуур гаргахгүй гэж хичээж ажилладаг. Хэдийгээр том зах зээл ч гэсэн өрсөлдөөн дунд ялгарч үлдэх хэцүү учраас нэг хэрэглэгч ч гэсэн манай бизнесийн гол харилцагч гэж үздэг. Нэвтрүүлэгт орсон зочдын анхны хэрэглэгчээ олж байсан түүхүүд сургамжтай, сонирхолтой байсан тул энэ хэсгийн үргэлжлэлийг “Бизнес Өрөг- АНУ-аас” цувралаас үзээрэй.
- Хамгийн гол маркетинг review-ээр явдаг. Хэрэглэгч үйлчлүүлэгч шударгаар review-ээ өгдөг болохоор review-ээ сайн байлгах тал дээр маш их анхаардаг.
- Уулзаж ярилцсан ихэнх бизнесүүд арван жил болчихсон үйл ажиллагаа нь хэдийнэ тогтворжчихсон болоод тэр үү бизнесийн хувьд дараагийн түвшиндээ гарах болчихсон харагдсан ч яарахгүй тайван байгаа анзаарагдсан. Монголд бол тогтворжчихлоо гэж санаа амарч хэзээ ч болохгүй ахиад өөр бизнес рүү ордог шүү дээ.
- Америк 330 сая хүнтэй, том зах зээл болохоор тэнд эхлүүлсэн бизнес болгон амжилттай явж байгаа юм биш. Тэнд ажиллаж байгаа хүмүүс эх орондоо ажиллаж амьдарч байснаасаа илүү “давчуу” нөхцөлд шахуулж ажиллаж бизнесүүдээ амжилттай авч явж байна.