
Ховд аймгийн Буянт суманд тарвас хураахаар явсан 10 настай А охин сураггүй болоод 14 хоносон ч харамсалтай нь охины хөрш айлын гэх эрэгтэй охины амийг хохироосон болохоо хүлээн зөвшөөрч, цогцсыг нуусан газраа цагдаагийн алба хаагчдад зааж өгсөн байдаг. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Тодруулбал, сэжигтнүүд цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Охин бидэнтэй ногооны талбай руу явсан. Трактораас холбоотой газар хагалдаг гурвалжин төмөр дээр тоглож байгаад унасныг нь мэдэлгүй трактораар дайрсан. Тэр үед сандарсандаа охиныг шатааж, ногооны талбайдаа булсан” гэж мэдүүлээд, цогцсыг нуусан газраа цагдаад зааж өгсөн байдаг.
Өчигдөр буюу 08.19-ны өдөр М.Даделханы эхнэрийг цагдан хорьсон тухай мэдээлэл гарсан. Талийгаач охины аав С.Аманжол “Охиныг минь хөнөөсөн хөршийнх 3-4 өмгөөлөгч авсан байна. Бидэнд өмгөөлөгч хэрэгтэй байгаа учир нь миний охины аминд хүрсэн хүмүүс хэрэг нь бүрэн тогтоогдоогүй байхад өмгөөлөгчөө аваад бэлдчихсэн байж. Охины минь хэрэг хот руу шилжсэн, хотын нэг өмгөөлөгчид хандсан 22 сая төгрөгөөр өмгөөлнө гэсэн. Иймд Монголын ард түмэн та бүхэн өмгөөлөгч авахад туслаад өгөөч” гэж Ховд.мн-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Талийгаачийн аав С.Аманжол “Харахад нүд хальтрам нүүр, нүд, чих, хамар бүгд түлэгдсэн охиноо таниагүй. Бие нь ногоороод юу ч үгүй болсон байсан. Эр хүн учраас би өөрийгөө барьсан. Нүүрэнд нь нэг зураас ч үлдээгүй. Бүлцийгээд юу ч байхгүй болсон, үс нь боолттойгоо үлдэж, шатаасан байсан”. Тухайн М.Даделханы гэрийнхэнтэй 10 гаруй жил хөршүүд явсан. Нэг нэгнийндээ орж гарч, хөршдөө үргэлж сайн санаж явдаг байснаа нулимс дуслуулан ярьжээ.
Талийгаач охины ээж Б.Алтангүл “Охиныг минь харах үндэслэлгүй болтол нь шатаасан байсан, хүнсний скочинд ороосон жаахан л юм авсан даа” тухайгаа ярив.
Өнөөдөр гарсан мэдээллээр, А.Амина охины өмгөөлөгчөөр хуульч Р.Булгамаа ажиллаж, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болжээ.









