
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ.
Сошиал орчинд УИХ-ын гишүүн асан, яруу найрагч Ж.Мөнхбатад Төрийн соёрхол хүртээхээр болсон гэх мэдээлэл түгээд байсан ч энэ нь ташаа мэдээлэл байжээ.
ЕТГ-ын мэдээлснээр, Төрийн шагналд бүтээлээ нэр дэвшүүлэх боломж зохиолч, уран бүтээлч бүрт нээлттэй байдаг бөгөөд энэ удаад Ерөнхийлөгчийн Тамгын газарт 20 гаруй бүтээл ирүүлснээс зургаан бүтээл Төрийн шагнал хүртсэн байна.
Ж.Мөнхбат мөн өөрийн бүтээлээ нэр дэвшүүлэн материалаа хүргүүлсэн бөгөөд түүний оролцсон “Долоон бурхан од харвадаггүй” УСК Төрийн шагнал хүртэж магадгүй гэсэн яриа гарч байсан ч эцсийн шийдвэрээр шагнал хүртсэн бүтээлүүдийн жагсаалтад багтаагүй байна.









