
ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин 2026 оныг дуустал дотоодын зах зээл дээр Евро-3 стандартын бензинийг борлуулахыг зөвшөөрсөн тогтоолд гарын үсгээ зуржээ.
Тус тогтоолоор ОХУ-ын засгийн газар ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд стандартаас доогуур үзүүлэлттэй, хүхрийн агууламж өндөртэй бензин үйлдвэрлэж, худалдаанд гаргахыг зөвшөөрчээ.
Уг шийдвэр нь шатахуун нийлүүлэлтийг сайжруулах, дотоодын шатахууны зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой гэжээ.
Сүүлийн саруудад Украины зэвсэгт хүчин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон дэд бүтцүүдэд үзүүлэх дроны цохилтуудаа эрчимжүүлсэнтэй холбоотойгоор ОХУ-д шатахууны хомсдол үүсээд байгаа юм.
Жишээ нь өнгөрсөн пүрэв гарагт Украины Exilenova+ и Supernova+ нэртэй telegram суваг ОХУ-ын Читийнский район дахь Атамановское сууринд байрлах “Роснефть” компанийн шатахуун түгээх станцын ойролцоо олон километр үргэлжлэх автомашинуудын дараалал үүссэн байгааг харуулсан видео бичлэгийг нийтэлжээ.
Эх сурвалж: Meduza









