
Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй Jade Gas Holdings компанийн “Улаан нуур” нүүрсний давхаргад метан хийн нөөцөд хийсэн үнэлэлт дүгнэлтийг албан ёсоор бүртгэн авчээ.
Jade Gas Holdings компани 60 км² талбай бүхий “Улаан нуур” нүүрсний давхаргын метан хийн ордны зөвхөн 4.2 км² талбайд хийсэн хайгуул, нөөцийг тогтоох ажлынхаа үр дүнд 165 м³ метан хийн нөөц байгааг олж тогтоосон нь Jade Gas Holdings компанийн хувьд төдийгүй Монгол улсын хувьд онцгой үйл явдал юм.
Нөөцийн үнэлгээгээ амжилттай хийж, танилцуулсныхаа дараа Jade Gas Holdings компани Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд үр дүнгээ бүртгүүлэх хүсэлт гаргасан ба энэ нь Тавантолгойн нүүрсний ордны нөөцийг зохих ёсоор бүртгүүлж баталгаажуулахад чухал ач холбогдолтой юм.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Jade Gas Holdings компанийн төслийг бүртгэж авснаар Jade Gas Holdings компани Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн метан хий олборлох төслөө өргөн барих боломжтой болж байгаа ба үүнд төслийн цар хүрээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, олборлолтын хэмжээ, компанийн үүрэг хариуцлага зэргийг тусгасан байх аж.
Түүнчлэн Jade Holdings компани метан хий олборлолтын экологийн болон нийгмийн нөлөөг тодорхойлох судалгаа шинжилгээг хийх аж.








