
“Pursuit of Jade” цуврал кинонд гол дүр бүтээж, олон улсад танигдсан жүжигчин Zhang Linghe өнгөрсөн ням гарагт Хятадын өмнөд зүгийн Наньнин хотын нэгэн худалдааны төвд болох нүдний шилний Molsion брэндийн арга хэмжээнд оролцох байсан ч худалдааны төвийн гадаа хэт олон хүн цугласантай холбоотойгоор зохион байгуулагчид тус арга хэмжээг цахим хэлбэрт шилжүүлжээ.
Цахим орчинд тархсан бичлэгүүдээс нүдний шилний Molsion брэндийн арга хэмжээ болох ёстой байсан худалдааны төвийн гадна болон дотор 28 настай Zhang Linghe-гийн фенүүд олноороо цуглаж, худалдааны төвийн гадна зогсож байсан фенүүд тус төвийн шилэн хаалгыг эвдэн, дотогш орж байгааг харж болох юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зохион байгуулагчид аюулгүй байдлын үүднээс тус арга хэмжээг цахим хэлбэрт шилжүүлжээ.
Түүнчлэн зохион байгуулагчид жүжигчин Zhang Linghe болон түүний харьяалагддаг студи тус арга хэмжээнд оролцохоор хол зам туулж ирсэн фенүүдийн аяллын болон буудлын зардлыг нь нөхөн олгоно гэдгийг мэдэгджээ.
Эх сурвалж: China: Fans break glass door trying to see TV star








