
Сүхбаатар дүүрэг “Хүүхдийн хөгжлийн дэмжих жил”-ийн хүрээнд тэдний сурч, хөгжих ээлтэй орчныг бүрдүүлэхээр салбарт бүрт олон ажлыг хийж байгаа. Өнөөдөр дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн дөрвөн давхарт тохижуулсан хүүхдийн эрт илрүүлгийн кабинетыг албан ёсоор нээлээ.

Энэхүү кабинетад хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийнэ. Үүнд, хүүхдийн эмчийн үзлэг болон нүдний хараа шалгах, чих хамар хоолой, шүд, бие бялдар, хоол тэжээлийн үнэлгээ зэргийг хийнэ.
Мөн энд өсвөр насны хүүхдүүдэд зориулсан анхны тусламж үзүүлэх, нөхөн үржихүй, эрүүл хооллолт зэрэг эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын танхим бий.


Мэдээллийн дэлгэрэнгүйг:








