Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна

Хятадын Шаньси мужийн Чаньжи хотод байрлах нүүрсний гүний уурхайд баасан гарагийн шөнө дэлбэрэлт болсны улмаас багадаа 8 хүн амиа алдаж, 38 хүн уурхайгаас гарч чадахгүй гацсан байдалтай байна.
Дэлбэрэлт болох үед уурхайд 247 хүн ажиллаж байсан ба бямба гарагийн өглөө 06:00 цаг гэхэд аврагчид багадаа 201 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр уурхайд угаарын хийн түвшин өндөр байгаа ба аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа аж.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: CNN







