
Монгол Улсын сүүн бүтээгдэхүүний ууган үйлдвэр “Сүү” ХК-аас хоёр дахь жилдээ ТАРГИЙН БАЯР-ыг эхлүүлээд байна. Өнгөрөгч жил эрүүл мэнд, дархлаа дэмжих амтат таргаа уугаад 90 саятан тодорч байсан бол энэ удаад нэг өрөө БАЙРТАЙ болох боломжтой боллоо.
Урамшуулалт хөтөлбөр 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ээс долоодугаар сарын 1-ийг хүртэл гурван сарын турш улс орон даяар үргэлжилнэ. Хөтөлбөрт хэрэглэгчдийн танил болсон дараах брэндүүд багтаж байна.
- Шимт тараг 1л
- Амтлаг тараг 500 гр
- Биофит 500гр
- Provita иогурт
Хэрхэн оролцох вэ?
Оролцогчдод тавигдах шаардлага маш энгийн бөгөөд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
- Дахин давтагдашгүй 10 орон бүхий кодтой дээрх брэндийн таргуудыг худалдан авах
- Таргийн таглаа, фольга наалт дээрх 10 оронтой кодыг promo.suu.mn веб сайтад бүртгүүлэх
- Бүртгүүлсэн таргийн таг болон фольга наалтыг хадгалах.
Азтан тодруулах хуваарь:
Хөтөлбөрийн туршид нийт дөрвөн удаагийн тохирол явагдах бөгөөд олон нийтийн сүлжээ болон ТВ9 телевизийн эфирээр шууд дамжуулж, ил тод тодруулна. Ингэхдээ Монгол Улсад цор ганц буй AHУ-ын Smartplay компанийн үйлдвэрлэсэн Megamillions лоттерейн машинаар тодруулна. Уг машин нь санамсаргүй байдлыг стандартыг хангасан тул хэрэглэгч та ч хонжворын эзэн болох боломжтой.
- I тохирол: 4-р сарын 20-ны 20:30 цагт
- II тохирол: 5-р сарын 15-ны 20:30 цагт
- III тохирол: 6-р сарын 15-ны 20:30 цагт
- Супер азтаны тохирол: 7-р сарын 1-ний 20:30 цагт
Шагналын санд юу багтсан бэ?
Зөвхөн орон сууц гэлтгүй, орчин үеийн хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн олон төрлийн шагналууд эзнээ хүлээж байна.
- Супер хонжвор: Нэг өрөө байр
- iPhone 17 pro max гар утас
- IPad
- Хайнань арал руу аялах эрхийн бичиг
- Samsung брэндийн 65 инчийн ухаалаг зурагт
- Сүү ХК-ийн 500,000₮ эрхийн бичиг
- M-mart сүлжээ дэлгүүрийн 500,000₮ эрхийн бичиг
- Geox брэндийн 500,000₮ эрхийн бичиг
- Hansang 500,000₮ эрхийн бичиг
“Сүү” ХК нь энэхүү хөтөлбөрөөрөө дамжуулан иргэдийн эрүүл мэнд, дархлаа дэмжих, сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байна. Та “Таргийн баяр”-т оролцож, эрүүл мэндээ дэмжихийн зэрэгцээ шинэ байрны түлхүүр гардах азтан болоорой.
ВИДЕО:
ЛИНК: https://www.facebook.com/share/v/1CSkvCJobZ/
Монгол сүүгээр дэлхийг ундаална- СҮҮ ХУВЬЦААТ КОМПАНИ








