Д.Бум-Очир: Монголчуудад соён гэгээрэл хэрэгтэй. Соён гэгээрлийг 126 гишүүнээсээ эхэлье

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 4, 5-ны амралтын өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд 11:00-18:00 цагийн хооронд “Дугуйтай өдөрлөг” олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний үеэр виртуал дугуйн тэмцээн, баланс байк дугуйн тэмцээн, фиксил дугуйн тэмцээн, BMX дугуйн тэмцээнийг тус тус зохион байгуулна.
Мөн дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо, унадаг дугуй унахын ач холбогдлын талаар мэдээллийг сонирхон авах боломжтой.


























