
Өмнөд Калифорни мужид өнгөрсөн баасан гарагийн өглөө гарсан ой хээрийн түймэр хүчтэй салхины улмаас хурдацтай тархаж, баасан гарагийн орой гэхэд 14.17 км² талбай галд өртжээ. Үүнтэй холбоотойгоор мужийн удирдлагууд гамшгийн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж, анхааруулга гаргажээ.
Ой хээрийн түймрийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба түймэр Лос Анжелес хотоос 100 км зайд байрлах 200 мянга орчим хүн амтай Морено Валли хотоос холгүй гарчээ.
Риверсайд Каунтигийн Гал сөнөөх албаны төлөөлөгч Алекс Изагуэр ой хээрийн түймрийн утаа болон үнэрээс болж хөрш хотуудын оршин суугчдаас олон тооны дуудлага ирж байгааг онцолжээ.
Үндэсний Цаг уурын албанаас Сан Бернардино болон Риверсайд Каунтид энэ бямба гарагт салхины хурд 80 км/ц хүрэх төлөвтэй байгаа тул салхинд хугарч унасан моддын мөчир цахилгаан эрчим хүчний шугамыг тасалж болзошгүйг анхааруулжээ.
Мэдээллийн албан ёсны түнш AP News







