
Х.Нямбаатар: “Би ХУД-ийн Засаг даргад мэдэгдэж, тайван жагсаал цуглаан хийх зөвшөөрөл авсан”
Туул голын хурдны замын төсөв өсөж, зургаан эгнээ, урт гүүрэн байгууламжтайгаар шинэчлэгдсэн гэлээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Туул гол дагуух хурдны замын төслийн явц, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, олон нийтийн анхааралд буй асуудлуудад тайлбар хийлээ.
Тодруулбал, Туул голын дагуух авто замын зураг төсөл нь үе үеийн зам, тээврийн салбарын удирдлагуудын үед боловсруулагдсаар ирсэн бөгөөд 2023 онд дөрвөн эгнээ, нийт 34 км урттай байхаар эцэслэгдсэн байна. Үүнээс 1.2 км нь гүүрэн байгууламж, үлдсэн хэсэг нь шороон далан бүхий зам байхаар төлөвлөгджээ. Мөн тухайн үед техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ бүрэн хийгдсэн ч Монгол Улсын Засгийн газар санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж чадаагүй аж.
Харин 2024 онд нийслэлийн зүгээс уг төслийг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, өмнөх зураг төсөл, судалгаанд тулгуурлан шинэчлэл хийсэн байна. Анх 2016 онд 468 сая ам.долларын төсөвтэй байхаар батлагдаж байсан бол сүүлд 200 сая ам.доллараар нэмэгдсэн нь замын эгнээг дөрвөөс зургаа болгон өргөтгөж, гүүрэн байгууламжийн уртыг 9.9 км болгон нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ.
Мөн байгаль орчны асуудал, тэр дундаа Туул голын бургасын талаар иргэдийн санаа зовнилыг хөндөж, судалгаагаар бургасны ихэнх нь 1966 оны их үерийн дараа үүссэн лаг шавар дээр ургасан бөгөөд 80 орчим хувь нь 50-аас дээш жилийн настай гэж үзсэн байна. Үүний зэрэгцээ бургас нөхөн сэргэх боломжтой гэсэн дүгнэлтэд үндэслэн төслийг хэрэгжүүлж буйг онцоллоо.
Тэрбээр нэмж хэлэхдээ: “Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрх одоогоор надад байна, би Хан-Уул Дүүргийн Засаг даргад мэдэгдэж тайван жагсаал цуглаан хийе гэдэг зөвшөөрлийг авсан” гэв.
М.Солонго
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:








Айлын гэрийн гадаа очиж эзнийг нь дарамталдаг юмуу Оюунгэрэл цагдаад гомдол гаргах хэрэгтэй.Дахин ийм орк үйлдэл гаргуулахгүйн тулд заавал өргөдөл өгөх хэрэгтэй.Энэ хөдөөнийхөн хотод ирж ажиллаад ч их сургууль төгсөөд ч өндөр албан тушаалд суугаад ч орк зангаа тавихгүй хар шаарнууд юмаа хахаха…